solongonews
Хятадын дижитал салбар эрчимтэй хөгжиж байна
2025-07-31 15:54
Хятадын дижитал салбар эрчимтэй хөгжиж байна

Хятадын Кибер орон зайн удирдлагын газрын алба өчигдөр "Үндэсний мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн тайлан 2024"-ийг нийтэлжээ. 2024 онд Хятад улсын хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ ойролцоогоор 2 их наяд 710 тэрбум юаньд хүрч, "Торгоны замын цахим худалдаа"-ны түнш орнуудын тоо 33-д хүрсэн гэж тайланд дурджээ. Хятадын мэдээлэлжүүлэлтийн хөгжил нь инноваци, чадавх, аюулгүй, нээлттэй байдал зэрэг таван салбарт шинэ ахиц дэвшил, ололт амжилтууд гаргасаар байна.

2024 онд Хятадын дижитал аж үйлдвэрийн орлого 35 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар нэмэгдэж, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо 20.6 саяд хүрсэн юм.

Хятадын Кибер орон зайн удирдлагын газрын Мэдээллийн хөгжлийн газрын дарга Вэнь Руйсон хэлэхдээ, улсын хэмжээнд дижитал эдийн засгийн чиглэлээр бакалаврын 227 мэргэжлээр оюутнууд суралцаж байна. Үндэсний боловсролыг дижиталжуулах стратеги гүнзгий хэрэгжиж, дэлхийн хамгийн том үндэсний ухаалаг боловсролын олон нийтийн үйлчилгээний платформыг бий болгосон гэжээ.

2024 онд Хятадын нийт иргэдийн дижитал салбарын тухай ойлголт, ур чадвар үргэлжлэн дээшилж, насанд хүрэгчдийн 60.61 хувь, насанд хүрээгүй хүмүүсийн (12-17 насны) 64.69 хувь нь үндсэн болон түүнээс дээш хэмжээний дижитал боловсрол мэдлэг, ур чадвартай болжээ. Түүнчлэн Хятад улс мэдээллийн аюулгүй байдлын хөгжлийн үндэс сууриа тасралтгүй бэхжүүлсээр ирсэн юм. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл