Өдгөө хөдөө орон нутагт аялах сонирхолтой жуулчид нэмэгдсэнээр шянийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна.
Синьхуа агентлагийн Үндэсний өндөр зэрэглэлийн судалгааны төв 2025 оны "Бүс ба Зам" олон улсын судалгааны төвийн хамтын ажиллагааны форумд "Шинэ эрин үеийн шянийн эдийн засаг" хэмээх судалгааны тайланг саяхан нийтэллээ. Тус тайланд хот, хөдөөгийн нэгдмэл хөгжлийн нөхцөлд шянийн соёлын аялал жуулчлалын эдийн засгийг хөгжүүлэх асар их боломжтойг онцоллоо.
Салбарын мэргэжилтнүүд, хөдөө орон нутгийн аялал жуулчлал хөгжиж буй нь жуулчид өөрийн биеэр хөдөө орон нутагтай танилцах хүсэлтэй байгаатай холбоотой юм. Тайланд дэд бүтцээ сайжруулж, инновацын төслүүдийг сурталчилсантай холбоотой гэж онцолж байна. Энэхүү өөрчлөлт нь жуулчдын "хөдөлгөөн"-ийг бодитой "ашиг орлого" болгон хувиргахад үр дүнтэй тусалж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч нэмлээ гэж тэмдэглэлээ. 88704094
Шянийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна
Өвлийн эхэнд Аньхуй мужийн Лүжян шянийн уул ус, ой мод өнгө өнгөөр солонгорон үзэсгэлэнтэй сайхан харагдана. Өвлийн нам гүм чимээ аниргүй байдал нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг улам эрч хүчтэй болгожээ.
- Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлал хөгжсөнөөр энэ нутгийн айл өрхийн буудлуудыг зорьж ирдэг хүн маш олон болсон. Баярын амралтанд зориулж дор хаяж хоёр долоо хоногийн өмнө захиалга өгөх шаардлагатай болдог гэж Лүжян шянийн Танчи суурингийн Мачао тосгоны удирдлага Янь Жяньхуа хэллээ.
Аньхуй мужийн Ишянь гудамжинд өмхий мандарин загас, дүүпүү зэрэг энэ нутгийн өвөрмөц хоолыг амтлахаар хүмүүс оочирлож байв.
Бид Шанхайгаас энэ нутгийн онцлогтой амтат хоолыг идэхээр ирсэн. Хэдийгээр оочирлоод их удаан хүлээдэг ч хоол нь үнэхээр өвөрмөц амттай байсан гэж жуулчин бүсгүй Ван ярьж байлаа.
Шиньжааны Алтайн аймгийн Буурч шянь нь ердөө 70 мянган хүн амтай хилийн шянь бөгөөд өвөрмөц мөс, цасны нөөцөөрөө дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татаж байдаг. Орон нутгийн соёл, аялал жуулчлалын байгууллагуудын мэдээлснээр энэ жил нийт жуулчдын тоо 800 мянга гаруйд хүрнэ гэж тооцоолж байна.
Хятадын өмнөд бүс нутгийн усан хотуудаас эхлээд баруун хойд хилийн бүс нутгууд хүртэл шянийн түвшний аялал жуулчлалын давалгаа улс даяар өрнүүн байна. Мэйтуаны мэдээллээс харахад, энэ жилийн Хятадын Үндэсний баяр болон Тэргэл сарны баярын амралтын үеэр томоохон хотуудын эргэн тойрон дахь газруудын захиалга өмнөх оны мөн үеэс 51 хувиар, шянийн таван одтой зочид буудлын захиалга өмнөх оны мөн үеэс бараг 18 хувиар тус тус өссөн байна.
Тус тайланд Жэжян мужийн Аньжи, Түнлү, Сычуань мужийн Дү Жанянь, Гуанши мужийн Яншүө, Жянши мужийн Үюань зэрэг шянийн хотууд нь Хятадын алдартай аялал жуулчлалын газруудын өмнөх байруудыг эзэлсээр ирсэн гэж онцолсон байна.
Шянийн хотуудын аялал жуулчлал хөгжсөн нь хотын оршин суугчдын чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэн амарч буйтай холбоотой юм. Том хотуудын хувьд баярын амралтын үеэр хаа сайгүй урт оочир дараалал үүсгэн олон хүн бөөгнөрч, эд бараа өндөр үнэтэй болохтой адилтгахад шянийн түвшний бага өртөгтэй, цөөн тооны жуулчидтай, шинэ зүйлтэй танилцах аялал жуулчлал нь илүү олон хүнд таалагддаг.
Шянийн аялал жуулчлалын шинэ хэлбэрийг бий болгоход олон хүчин зүйл нөлөөлсөн
Шинэ эдийн засгийн үндэсний судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Жү Кэли:
- Шянийн аялал жуулчлалын хөгжил нь аялал жуулчлалын хэрэглээний эрэлтийг сайжруулж, шянийн эдийн засгийг өөрчилсөн. Z үе болон Y үеийнхэн нь аялал жуулчлалын гол хүч болж, тэд чөлөөт цагаа өвөрмөц байдлаар өнгөрүүлэхийг эрмэлзэж, олон хүнтэй стандартчилагдсан үзэсгэлэнт газруудаас залхаж, шянь буюу хөдөө орон нутгаар амрах болсон гэж хэллээ.
Богино видео бичлэгийн платформууд нь "Нуугдсан эрдэнэс" болох шянийн аялал жуулчлалыг олон нийтийн анхаарлын төвд оруулсан гэж Жү Кэли хэлэв.
Нанькай Их Сургуулийн Бизнесийн коллежийн дэд профессор Лян Фэн:
- Залуу хүмүүсийн хөдөө орон нутагт аялах болон ахмад настнуудын эрүүл мэнд, сайн сайхан амрах байдлыг нэгэн зэрэг хангаж чадах шянийн түвшний аялал жуулчлалд хувиралт гарсныг харуулж байна гэж хэлэв.
Инновацын шинэ төслүүд гарч ирэн, аялал жуулчлалын шинэ туршлагыг баяжуулсан. Жишээ нь: Жэжян мужийн Аньжи шянийн Юүньшанд богино хэлбэрийн бунги үсрэлт хэмээх шинэ тоглоом маш олон жуулчдын анхааралд хүрсэн юм. Аялал жуулчлалын газрын удирдлага:
- Энэхүү богино хэлбэрийн бунги үсрэлт нь 20 метрийн өндөр бөгөөд уулын дунд хэсэгт баригдаж, байгалийн сайхан үзэмжийг сонирхох боломжтой. Жуулчид экстрим спортоор тоглохыг хүсдэг ч айдаг, мөн хүүхэдтэй гэр бүлүүд илүү зөөлөн тоглоом тоглодог болохыг бид олж мэдсэн. Тиймээс бид хурд болон өндрийг багасгасан богино хэлбэрийн бунги үсрэлтийг тусгайлан зохион бүтээсэн гэж хэлэв.
Дэд бүтцийн сайжруулалт нь хөгжлийн бат бөх суурийг тавьж өгдөг. Жү Кэли:
- Дэд бүтэц тасралтгүй сайжирсан нь шянийн аялал жуулчлалын хөгжилд тулгарч байсан бодит саад бэрхшээлийг арилгасан. Хурдны төмөр зам одоо ихэнх шянийг хамарч байгаа тул бүс нутгийнханд аялан зорчиход маш хялбар болжээ. Үүний зэрэгцээ шянийн түвшний эдийн засгийн эрч хүч тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан цайны ундаа, соёл, зугаа цэнгээний хөтөлбөр зэрэг шинэ хэрэглээний брэндүүд өргөжин тэлж, жуулчдад том хотуудынхаас ялгаатай хэрэглээний нөхцөл байдлыг хангаж байна гэж ярилаа.
Шянийн аялал жуулчлал эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч
Шянийн аялал жуулчлал тасралтгүй хөгжиж, богино хугацаанд аялах жуулчдын "урсгал"-ын хөгжлийн "хүч" болгон хувиргаж, шянийн эдийн засагт шинэ эрч хүч нэмж байна.
Тус тайланд Хармөрөн мужийн Мөхэ хот нь барилга байгууламжаа шинэчилж, мод огтлохыг бүрэн хориглон, экологийн нөхөн сэргээлт хийж, соёлын аялал жуулчлалын салбар нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур болсон гэж онцолсон. Мөхэ хотын өвөрмөц онцлогтой "Умард нутгийн аялал" нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татаж, энэхүү хилийн бяцхан хотыг хөл хөдөлгөөн ихтэй жуулчны хот болгон хувиргав. Сычуань мужийн Гуанхань хот нь гурван жил дараалан Хятадын шянийн түвшний аялал жуулчлалын тэргүүлэгч 100 шянийн нэгээр шалгарчээ.
Шянийн аялал жуулчлалын эрчимтэй хөгжил нь холбогдох салбаруудын хөгжилд түлхэц болсон. Сүүлийн жилүүдэд Сычуань мужийн Аба жүөгийн Жиүжайгөү шяньд Delta Hotel, Courtyard by Marriott зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлууд нээгдсэн нь тус шянийн аялал жуулчлалын зах зээл маш их ирээдүйтэй гэдгийг харуулж байна. Хуажү группийн төлөөлөгч нэгэн ярилцлагадаа:
- Шянийн зочид буудлууд хурдтай хөгжиж, тоо хэмжээ, чанар, сүлжээний нэвтрэлт тасралтгүй сайжирч байна. Одоогийн байдлаар тус группийн бизнес нь Хятад улсын хэмжээнд орон нутгийн түвшний хотуудын 96 хувь, шянийн түвшний 43 хувийг хамарч байна гэж хэлэв.
Уламжлалт үйлчилгээний салбарууд шинэчлэгдэн сайжирч байгаа бөгөөд шинэ бизнес эрчимтэй хөгжиж буй нь тус шянийн эдийн засагт шинэ эрч хүч авчирч байна. Мэйтуан судалгааны хүрээлэнгийн тоо баримтаас харахад, 2024 онд Хятад улсын жижиглэн худалдааны шинэ бизнесийн хэлбэр зэрэг амьжиргааны үйлчилгээний хэрэглээ хүчтэй өсөлтийн хандлагатай байсан бөгөөд захиалгын хэмжээ өмнөх оны мөн үеэс 42.1 хувиар, онлайн худалдаачдын тоо өмнөх оны мөн үеэс 48.9 хувиар тус тус өссөн байна.
Тайланд шянь нь орон нутгийн соёлдоо тулгуурлаж, уламжлалт соёл, өвөрмөц аялал жуулчлалын нөөцөө бүтээлчээр өөрчилж, шинэлэг байдлаар хөгжүүлэн, бүс нутаг болон хот, хөдөөгийн хоорондох хүчин зүйлсийн урсгалыг бэхжүүлвэл шянийн соёлын аялал жуулчлал илүү их амжилтанд хүрэх болно гэж тэмдэглэжээ. Жү Кэли:
Шянийн аялал жуулчлал нь тус бүс нутгийнхаа нөөц баялагт суурилан өвөрмөц оюуны өмчийг бий болгож, адил төрлийн өрсөлдөөнөөс зайлсхийдэг. Жишээ нь, Жэжян мужийн Аньжи шянь нь хулсан ой, цагаан цай зэрэг байгалийн нөөц баялагтаа тулгуурлан хулсан ойн айл өрхийн буудал, цагаан цай түүх зэрэг өвөрмөц бизнесийг хөгжүүлж, "байгаль + соёл + видео бичлэг" гэсэн олон хэмжээст сэтгэл татам байдлыг бий болгов. Тэрээр Аньжи шянь нь Хятадын аялал жуулчлалын тэргүүлэгч 100 хүчирхэг шянийн жагсаалтад долоон жил дараалан түрүүлсэн. Үүний зэрэгцээ шянийн аялал жуулчлалыг хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, спорт зэрэг салбаруудтай гүнзгий уялдуулав гэж хэллээ.

Жуулчид загасны дэнлүүтэй зураг авахуулж байна. Зургийг: ДҮ ЮЙ

Жуулчид Мохэ хотын Бэйжи тосгонд аялж зураг авч байна. Зургийг: ВАН ЖЯНЬВЭЙ
