solongonews
Гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд Шиньжянд зочлов
2025-09-17 18:01
Гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд Шиньжянд зочиллоо.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба Шиньжянд "Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтран байгуулж буй орнуудын хэвлэл мэдээллийн удирдагчдын семинар"-ыг 9-р сарын 08-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулав. Орос, Швед, Австрали зэрэг 19 орны хэвлэл мэдээллийн 24 ажилтан Шиньжяны Өрөмч, Кашгар, И-ли зэрэг газарт хүрэлцэн очиж, хэлэлцүүлэг өрнүүлэн Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцсан байна.

Германы "Социализм" сэтгүүлийн Хятадын асуудлаарх тоймч Вольфганг Мюллер Өрөмч хотын GAC автомашины ХХК-ийн Шиньжян дахь салбар компанитай танилцсаны дараа:

- Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд чанар чансаа, дотоод засал чимэглэл, түлшний хөдөлгүүрийн үзүүлэлтээрээ Германы автомашинтай харьцуулах боломжтой болж, илүү өрсөлдөх чадвартай болсон гэж хэллээ.

2010 онд Засгийн газраас 7 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, Кашгар хотын хуучин хотыг шинэчлэх төслийг эхлүүлж, 5 жилийн дотор 49 мянган хуучин орон сууцыг засварлаж дуусгасан байна.

Канадын блогч Жамал Алшариф:

- Эртний Кашгар хот бол орчин үеийн хөгжил, өв соёлыг зэрэг хамгаалж хөгжүүлэх тод жишээ юм. Соёлын өв маш чухал, гэвч хөгжлийн шинэ загваруудыг ашиглан иргэдийн амьжиргааг дээшлүүлж, хүмүүст илүү их боломж, тав тухтай амьдралыг олгож, илүү чинээлэг ирээдүйг бий болгох ёстой юм гэж хэлэв.

Данийн эрдэмтэн Ниэлс Хан АНУ-ын бусад улс орнуудын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож ирснийг урт хугацаанд анхаарал тавьж ирсэн юм. Тэрээр:

- Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээсэн “Албадан хөдөлмөрлүүлэх”, “Үндэстэн ястныг устгах” гэгч нь үндсэндээ мэдээллийн дайны нэг төрлийн арга хэлбэр юм. “Шиньжянд ирж танилцаач”, "Эндээс үнэн мөн, бодит байдлыг хамгийн сайн ойлгох боломжтой" гэж хэллээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл