Гаалийн статистикийн мэдээгээр, энэ оны эхний гурван улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ 33.61 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн байна. Үүнээс экспортын хэмжээ 19.95 их наяд юань болж, 7.1 хувиар өссөн бол импорт 13.66 их наяд юань болж, 0.2 хувиар буурсан байна. 09-р сард импорт, экспортын хэмжээ 4.04 их наяд юаньд хүрч, 8 хувиар өссөн юм.
Импорт, экспортын өсөлтийн хурд улирал тутам хурдсаж байна. Нэг, хоёрдугаар улиралд Хятадын импорт, экспорт 1.3 хувь, 4.5 хувиар өссөн мөртөө гуравдугаар улиралд 6 хувиар өсч, найман улирал дараалан өссөн үзүүлэлттэй байна.
Зах зээлийн төрөлжилт үргэлжилсээр байна. Эхний гурван улиралд Хятадын "Бүс ба Зам"-ын оролцогч орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 17.37 их наяд юаньд хүрч, 6.2 хувиар нэмэгдэж, импорт экспортын нийт үнийн дүнгийн 51.7 хувийг эзэлж, 1.1 пунктээр нэмэгджээ. АСЕАН, Латин Америк, Африк, Төв Азийн орнуудтай хийсэн импорт, экспорт тус тус 9.6 хувь, 3.9 хувь, 19.5 хувь ба 16.7 хувиар өссөн байна.
Экспортын бүтээгдэхүүн илүү шинэ, чанартай бүтээгдэхүүн рүү чиглэж байна. Эхний гурван улиралд Хятадын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 12.07 их наяд юаньд хүрч, 9.6 хувиар нэмэгдэж, нийт экспортын 60.5 хувийг эзэлж, 1.4 пунктээр нэмэгдлээ. Үүнд цахим мэдээлэл, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт тус тус 8.1 хувь, 22.4 хувь ба 15.2 хувиар нэмэгдсэн байна.
Импорт аажмаар сэргэж байна. Дотоодын эрэлтийн чадавхийг үр ашигтайгаар чөлөөлснээр импорт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хувиар өсч, гуравдугаар улиралд өсөлтийн хурд 4.7 хувьд хүрсэн байна. Гуравдугаар улиралд түүхий газрын тос, металлын хүдрийн импорт өмнөх оны мөн үеэс 4.9 хувь ба 10.1 хувиар нэмэгдэж, турших хэрэгсэл, компьютер, холбооны хэрэгслийн импорт 9.3 хувь ба 8.9 хувиар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний гурван улирлын байдлаар Хятадын импорт, экспортын гүйцэтгэлтэй гадаад худалдааны байгууллагын тоо анх удаа 700 мянгад хүрч, өнгөрсөн оны нийт дүнгээс давж, өмнөх оны мөн үеэс 52 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс 613 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт 19.16 их наяд юаньд хүрч, 7.8 хувиар өссөн мөртөө гадаадын хөрөнгө оруулалттай 80 мянган аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 9.82 их наяд юаньд хүрч, 3.1 хувиар өссөн байгаа юм.
Эхний долоон сарын байдлаар Хятадын импорт, экспорт дэлхийн барааны худалдааны нийт үнийн дүнгийн 11.8 хувийг эзэлж, дэлхийн хамгийн том барааны худалдааны орон гэсэн байр сууриа хадгалсаар байна. Эхний гурван улирлын байдлаар Хятадын үйлдвэрлэлийн роботын экспорт 54.9 хувиар өссөн байна. Гадаадад салхины эрчим хүчний экспорт хурдасч, салхин турбины үүсгүүрийн иж бүрдэл, эд ангиудын экспорт 23.9 хувиар өссөн байна. Хятадын бат бөх байдал нь юуны түрүүнд гадаад худалдааны байгууллагуудын сорилтыг даван туулах тэсвэр хатуужил, шийдэмгий чанарт илэрдэг. Хятадын Гаалийн худалдааны хөгжил цэцэглэлтийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзвэл, экспортын аж ахуйн нэгжүүдийн итгэлийн индекс 5 сар дараалан сэргэж, импортын аж ахуйн нэгжүүдийн итгэлийн индекс мөн гурван сар дараалан өссөн байна. Эхний долоон сарын байдлаар Хятад улс дэлхийн 166 орон, бүс нутгийн худалдааны эхний гурван түнш болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 улс, бүс нутгаар нэмэгдсэн байна.
