
Пан Даожи 90 насыг давж буй буянтай буурал. Тэрээр 13 насандаа хүүхдийн багийн их ангийн дарга болж, захиа хүргэж байсан. 14 настайдаа Шаньдүнгийн Жинаний Хэ Шишяний ( Одоогийн Чихэ шянь ) партизан цэргийн ангид орж, тусгай батлион гуравдугаар тасгийн байлдагч болж, 1939 онд Наймдугаар замын цэрэг болжээ.
Японыг эсэргүүцсэн 8 жил Пан Даожи гуайн биед дайны ул мөр гүнээс гүн үлдээжээ. Тэрээр гурван удаа шархдаж, хоёр хутганы сорив, нэг сумны ортой. Түүний зүүн тохой нь хүнд гэмтэл авч хөдөлгөөнгүй болжээ.
Пан Даожи гуай цэрэгт орсны дараа дайны байдал хүнд хэцүү байснаас болж ар гэртэйгээ холбоо тасраад 8 жил болсон байна. Нэг дайчин андынх нь ах нь дүүгээ эргэхээр ирэхэд түүнээс ар гэрийнхээ сургийг гаргажээ. Нутгийн хүмүүс нь түүнийг хэдийнээ үрэгдсэн гэж бодон, босгохоор бэлтгэсэн үрэгдсэн баатрын хөшөөнд хүртэл түүний нэрийг сийлсэн байв. Хамгийн харамсалтай зүйл гэвэл ээж нь түүнийг хэт их санан хүлээснээс болж мэдрэлийн өвчтэй болжээ. Энэ сургийг дуулсны хоёр дахь жилд тэрээр хүнд шарх авсны улмаас ар гэртээ харьж хоёр буурлаа эргэсэн гэдэг.
