2019 онд Хөх хотод метро нэвтэрч, Хятадын умард хязгаарын халхавч болсон Өвөр Монгол орны хөгжил дэвшлийн чухал бэлэг тэмдэг болов. Метрогоор аялахад вагон доторх аянчдын бариул дээр . “Хятадын тэргүүн луу” хэмээн алдаршсан C хэлбэрт номин хаш луугийн загвар нь Хятадын үндэстнүүдийн харилцаа солилцоо уусалцаа нэгдлийн түүхийг сануулах мэт.
Умард нутгийн C хэлбэрт номин хаш луу зэрэг маш олон луугийн хэлбэрт эд өлгийн олдворыг олборлосны дараа, 1987 онд Хэнань мужийн Ши Шүйпүе тууриас хясаагаар зэрэглүүлж бүтээсэн луу олов. Үүнийг Хятадын төв нутгаас илрүүлсэн анхны луу гэж бий. Энэ бүхэн нь ямар мэдээлэл хангаж байгаа бий? Энэхүү луугийн хэлбэр дүрс нь ямархан онцлог шинжтэй бий?
Эртний хүмүүс хясааг зэрэглүүлж лууны хэлбэртэй эд өлөг олсон байдаг. түүнээс хойш ойролцоогоор 4000 жилийн дараа мөн зэрэглүүлж бүтээх аргаар луугийн хэлбэр дүрсийг урлан бүтээж бишрэл шүтлэгээ илэрхийлж байсныг Хэнань мужийн Эр Литөү тууриас 2002 онд олдсон оюу чулуун луу гэрчилж байлаа. 2000 гаруй хэсэг оюу чулуугаар шигтгэн бүтээсэн энэхүү луу нь Хятадын эртний Шя гүрний дунд ба сүүлчийн үеийнх гэдгийг судлаачид нотолсон байдаг. Түүх соёлын урт хонгилын балархай руу дурандан харахад булш онгоны тууриас олборлосон хууч эрдэнэс л хамгийн тод томруун гэрч баримт болох нь яриангүй. Оюу чулуун луугийн онцлог нь ямархан байсан бий? Хятадын соёл иргэншилд ямархан байр суурьтай бий?
1959 онд хүн ардын хараанд тодорсон Эр Литөү тууриас Хятадын анхны үеийн хот суурин ордон харшуудын туурийг олборлосон бөгөөд бас түм гаруй хавтгай дөрвөлжин метр бүхий хүрэл цутгах туурийг олсон нь хүрэл зэвсгийн эриний ид хөгжил бадралын бат гэрч юм.


Эртний хүмүүс зэс болон тугалга хольж хүрэл хэмээх шинэ холимог төмөрлөгийг гарган авч амьдрал үйлдвэрлэлдээ ашигласнаар хүрэл зэвсгийн үе эхэлж билээ. Хүн төрөлхтөн хүрэл зэвсгийн эрин үед шилжсэн нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсохгүй аж ахуй, нийгмийн харилцаа, соёл иргэншилд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм.
Хүрэл эдлэл хэрэгслийн хууч дурсгалууд нь эртний хүмүүс хэзээ ч “бүдүүлэг” байгаагүй гэдгийг харуулж байгаа бөгөөд өөрийн эзэмшил нутгаасаа төмөрлөгийг олборлон ашиглаж зэр зэвсэг, гоёлол чимэглэл, аж ахуйн эдлэл хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэн бүтээж ирсний маш тодорхой түүхэн эх сурвалж юм. Хятад улсын хүрэл эдлэлийн тоо хэмжээ олон бөгөөд төрөл зүйл арвин, чухам хэдийчнээ хүрэл эдлэл хэрэгсэл олборлосныг тоо баримтаар илтгэхийн аргагүй, зөвхөн бичээстэй хүрэл эдлэл гэхэд түм гаруй байгаа юм. Хүрэл эдлэлийн олдворын тархалт нь өргөн уудам боловч голдуу Хятадын дунд оронд төвлөрч, амьдрал үйлдвэрлэлийн бүхий л хүрээ царыг хамруун, ур хийцийн хувьд хайлшны харьцлыг адил бусаар тохируулж хүрлийн хатуучыг шаардлагад нийцүүлэн бичиг зураг болон амьтан юмны дүрс загварыг цутгах, сийлбэрлэх мэтийн олон янзын арга замаар гойд амьдлаг урлан бүтээсэн байдаг.
Хүрэл хүлс бол Хятад л байдаг хүрэл эдлэл байж, ёслол тахилгын үйлд хэрэглэж байсан бөгөөд эрт үед “эзэн хаан есөн хүлс, мужийн эзэн долоон хүлс, төрийн төшөө таван хүлс, түшмэдийн зэрэгтэн гурван хүлс” гэдэг байсан нь хүрэл хүлс нь эрх зэргийн бэлгэдэл байсны бат нуттай гэрч юм. Хятадын хүрэл эдлэлийн үнэ цана, утга учир нь гайхалтай уран хийц, гоёмсог дүрс бүтээлтдээ байгаад зогсохгүй, улс төр, зэрэг тав, ёс зүй, соёл иргэншил, шүтлэг бишрэл, гоо зүйн баялаг утгыг шингээж байдгаараа онцлогдож байдаг.
Хүрлийн эрин үед луугийн дүрс нь ямар хэлбэрээр илэрч байсан бий? Хүрэл эдлэл нь тухайн үеийнхээ тансаг эдлэл болсны хувьд луугийн хээ нь юуг бэлгэдэж байсан бий?


Хятадын эртний сонгодог бүтээгдэхүүний нэг бол хүрэл эдлэл, ялангуяа луугийн хээтэй хүрэл эдлэл юм. Эртний хүмүүс чөтгөр сахиулснаас эмээн сүрдэж тэдгээрийг бишрэн сүсэглэхдээ элдэв зүйлийн дүрс хувиргалт бүхий луугийн хээг бүтээж байсныг Шан гүрэн Баруун Жөү гүрэн зэрэг эртний улс гүрний үеийн ёслол тахилгын хүрэл эдлэлүүд нотолж байна. Цаг орон зайг сундлан өнөө бидний үед уламжлагдан ирсэн тэдгээр хүрэл эдлэлийн дээрх луугийн хээ, уран төсөөлөл болон эчнээ далдын жүн совингийн хүчинд үүл манан татуулан хөглөн тоглож хүрхрэн дүүлсээр.
Тахилга ёслолын хүрэл эдлэл нь Хятадын соёлын үндэс суурь байж, дэлхийн бусад орнуудын хүрэл эдлэлийн соёл иргэншлийг гүн гүнзгий нөлөөлж, хүн төрөлхтний эртний соёл иргэншилд иххэн хувь нэмэр оруулжээ. Үүнд урлагийн өндөр төвшинд хүрсэн уран гойд луугийн хээ нь түүх болон соёл иргэншлийн өндөр үнэ цантай байдаг билээ.
Шаньши мужийн Баожийг хүрэл эдлэлийн өлгий нутаг гэдэг. Эндээс олборлосон хүрэл эдлэл дэлхий дээр хамгийн арвин байж, луугийн бариулт дэвэр, луугийн хээтэй пял нь нэн ч Хятадын өвөрмөц онцлог болж байгаа юм. Энэ үеийн луугийн дүрсийн онцлог нь юу юм бий? Соёлын агуулахуун нь?
Эртний соёл иргэншлийн сүрэгжил уусалцлийн үед луугийн бариултай дэвэр зэрэг нь ганцаардмал гэрч биш юм.
Шан гүрний үеийн олон сахиулсныг шүтэх хэв загварын илэрхий үр дүн бол соёл иргэншилд туйлын их багтаамжтай байсан явдал болно. Яг иймэрхүү багтаамжийн дор луугийн дүрс бүтээлтийн урлаг, соёл иргэншлийн эчнээ нууцгай утга очир урьд өмнө байгаагүй гэрэл гялбаагаа цацруулж, тэнгэр газар ба өвөг дээдсээ шүтэн бишрэх хийгээд харилцаа солилцооны тэлэн өргөжихийн улмаар Шан улсын луугийн хээ ч иххэн нөлөө тусгал үзүүлсэн нь лавтай. Булш тууриас олдсон том хэлбэрийн түргэний мөөр, морь зэрэг хойлгын эдээс морь ба хасаг тэрэг нь эрт үед төр гүрний томоохон ажиллагаанаас аваад энгийн иргэдийн үйлдвэрлэл амьдралд хүртэл хэдийчнээ чухал байр суурийг эзэлж байсныг тодорхой олж харна. Зам харилцааны хэрэгслийг ашиглаж хэрэглэснээс болж их хэмжээний аж ахуйн солилцоо нийгмийн харилцаа бий болж эртний нийгмийн шинэ нэгэн хөгжил давшлын үед дэвшсэн байгаа юм. Үүнд луугийн дүрс бүтээлт ба агуулах агуулахуунд соёлын солилцоо уусалцалд умдгайлж болшгүй их нөлөө үзүүлсэн нь лавтай юм.
Үүдэн бүтээлтийн цоо шинэ ахуй байдал болон хүрэл эдлэлтэй нийлээд хачин сонин гайхамшигтай хэв намба бий болжээ. Бид мянга мянган жилийн өмнөх хүн төрөлхтөн хийгээд амьтны хоорондох нарийн будилаантай бөгөөд гүн гүнзгий харьцааг ойлгох үгүй байж мадна. Гэвч бид хүрэл эдлэл дээрх тэдгээр эрс идрүүн зураасаар сийлж илтгэсэн хэт давууллын шинж бүхий луугийн дүрсээс чин сүсэгт хүмүүсийн итгэл хүсэл бишрэл хүндэтгэлд шингэсэн оюун санааны гэрэл гялбаа хийгээд үзэл ухамсрын урсгал хандшиг олж харна. Тэндээс хүн төрөлхтний соёл иргэншлийн гэрэл гялбаа цацарч байна.
Цаг хугацааны урсгал нь ерээсээ орон зайн хувиралтад хязгаалшгүй бололцоо хангаж байдаг. Жөү улс байгуулагдсаны дараах 200 гаруй жилийн хооронд луу нь тэнгэртэй харьцах шүдэт амьтны бэлгэ тэмдэг болж байснаасаа өлзий бэлгэдлийн хурайлал болсон нь оюун санааны агуулагдахууны хувиралтыг биелүүлсэн байна. Тэгвэл үүнтэй зэргээр луугийн хэлбэр дүрс нь бас хувиралт гарч байсан бий?
Луугийн дүрс бүтээлтийн хувиралтыг нөлөөлөх бас нэг чухал элемент бол даруй гол урсгалын соёлын хөгжил бадралын шинж тэмдэг юм.
Хятад улсын түүхийн удаа дараагийн хагацал задрал ба ороо босгоо урваан хөрвөөнтэй цаг үе нь тухайн нийгэмийн хөгжил хувирлыг бий болгосоор иржээ. Яг тийм ч учраас адил бус цаг үед адил бус оюун санааны цог сүлд ба адил бус соёлын хэв намбатай луугийн дүр нь тоост хорвоогийн нийгэм ахуйн бодит нөхцөл байдалд тасралтгүй нөлөөлөгдөж, үе үеийн вант төрт удаа дараалан хэлбэржиж, улмаас улам эрх чөлөөт дүүлэн нисэх орон зайгаа олжээ.
Түмэн үеийн буурал түүхийн аяны замд Хятадын өргөн уудам нутаг дэвсгэр дээр үндэстнүүдийн өвөрмөц онцлог шинжтэй соёл иргэншлийн сонгодог өв эрдэнэсийн үлэмж баялаг нь уусалцан хөгжиж нэгдэлтэй соёл иргэншил болон бүрэлдэн цогцлогдсоны илэрхий нэгэн бэлгэ тэмдэг нь луу билээ. Хятадын нутаг дээр амьдран идээшиж ирсэн үндэстнүүдийн өвөг дээдс түүх соёлын асар их өв, гайхамшигт сайхан хууч дурсгалуудыг үлдээсэн нь хойч үеийн үеийнхний итгэл бишрэлийн үндэс, мэдлэг оюуны ундраа юм.
