Хятадын Үндэсний цагаачлалын албаны мэдээлснээр, энэ жилийн цагаан сарын үеэр хилээр орж гарсан гадаад дотоодын хүний тоо давхардсан тоогоор нийт 17.796 саяд хүрч, үүнд нэг өдөрт хилээр орж гарсан хүний тоо давхардсан тоогоор 1.977 саяд хүрсэн нь ноднингийн цагаан сарын үеэс 10.1 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн хилээр орж гарах гаалийн бүрдүүлэлтийн оргил үе 2-р сарын 21-нд тохиож, мөн өдөр хилээр орж гарсан хүний тоо давхардсан тоогоор 2.259 саяд хүрчээ.
Үүнд, эх газрын хилээр орж гарсан хүний тоо давхардсан тоогоор нийт 9.514 саяд хүрч, өнгөрсөн жилийн баярын амралтын өдөр бүрийн дундажтай харьцуулахад 10.2 хувиар нэмэгджээ. Хилээр орж гарсан Хонкон, Макао, Тайванийн иргэд давхардсан тоогоор 6.969 саяд хүрч, өнгөрсөн жилийн цагаан сарын баярын амралтын дундажтай харьцуулахад 8 хувиар өсөв. Давхардсан тоогоор 1.313 сая гадаадын иргэн хилээр орж гарсан нь өнгөрсөн жилийн цагаан сарын амралтын дундажтай харьцуулахад 21.8 хувиар өсөв. Хилээр нэвтрэн орсон гадаадын иргэдийн дотроос давхардсан тоогоор 460,000 нь визгүй зорчих бодлогын дагуу аялж, өнгөрсөн жилийн баярын амралтын дундажтай харьцуулахад 28.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
