
Харбинчууд “Төмөр зам хотоос түрүүлж ирсэн” гэж их ярьдаг билээ. 1898 онд Хаант Орос улс Хятадын зүүн хойд нутгийн төмөр замыг Сонгаарь мөрөн хүртэл тавьсан тул Европ болон бусад газраас цагаачид нүүлгэж, Европ, Азийн соёл иргэншил энд уулзсан юм. Загас агнуурын жижиг тосгоноос өнөөг хүртэл хөгжөөд дөнгөж зуу гаруй жил болж байна.
Төв гудамжийг Харбины хураангуй хувилбар гэж үздэг. 1000 гаруй метр урттай энэ гудамжнаас 15-19-р зууны үеийн Европын архитектурын хэв маягийг олж хардаг.
1907 онд Харбин боомтыг нээж, Төв гудамж худалдааны гудамж болжээ. Европын болон Европын дуураймал 75 барилгаас 36 нь хамгаалалтад багтсан байна. Сэргэн мандалт, Готик, Византи, Классицизм, Эклектикизм, Art Nouveau... Архитектурын янз бүрийн хэв маяг нь барууны архитектурын урлагийн гурван хэмжээст түүхийг бүрдүүлжээ.

Зуны голын сэвшээ салхи сэвэлзэж, Төв гудамжны хоёр талын модууд номин ногоон. Орой нь тагтны концерт уянгалаг цуураадан, гудамжны уран бүтээлчид "Катюша" тоглож, зуун жилийн өмнөх зах руу буцсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүний далай болж “цахим өртөнцөөр алдаршисан хот"-ын хөгжил цэцэглэлт, хөл хөдөлгөөнийг гэрчилнэ.
Төв өргөн чөлөөний тансаг дэгжин байдлаас ялгаатай нь хуучин зах зээлийн хотын уур амьсгал өтгөн байдаг. Энэ нь Хятад дахь хамгийн том, хамгийн бүрэн гүйцэд Хятадын барокко архитектурын цогцолборыг хадгалсаар байна.
Хятадын барокко түүх соёлын дүүрэгт алхаж байхдаа Хятадын дөрвөлжин хашааны зохион байгуулалт нь гоёмсог барокко дээлтэй, хашаанууд нь хоорондоо нягт уялдаатай, хуучин нэрт дэлгүүрүүдийн товруунууд нь барууны баганатай хана хэрэмтэй хослоод онцын сайхан.

Нарийн ажиглавал эдгээр сийлбэрийн ихэнх хээ нь Хятадын уламжлалт соёлд тулгуурласан байдаг. Усан үзэм, анар нь үржил шимийг, мандарваа цэцэг нь эд баялгийг бэлэгдэж, сарьсан багваахай нь "баян" гэсэн Хятад ханзтай ижил дуудлагатай бөгөөд зэс зоос, өлзийтай хослуулан аз, амжилтыг бэлгэднэ.
Гадаад дотоодод алдартай "мөсөн хот"-ын хувьд Харбины өвөл онцгой сэтгэл татам байдаг. Шинэхэн цасаар бүрхэгдсэн София сүмийн бөмбөгөр орой сүрлэг сайхан харагдаж байдаг. Энэ бол иргэдэд зориулсан талбай, жуулчдыг хүлээн авах газар юм.
Харбины Технологийн Дээд Сургуулийн Архитектур, дизайны сургуулийн декан Сун Чен хэлэхдээ, Харбины үнэ цэнэ нь өөр өөр цаг хугацаа, хэв маягийн барилгуудыг хооронд нь салгахгүйгээр, зэрэгцүүлж байлгаж буйд оршино. Нээлттэй музейн сэтгэл татам байдал нь зөвхөн барилгын сүр жавхлангаасаа гадна зүүн, барууны соёл иргэншлийн уусалцаанаас хотын өвөрмөц даруу байдлыг бий болгож буйд оршно гэжээ.

Одоогийн байдлаар "Харбин" ч байнга "шинэчлэгдэж" байна. " мөс, цас"-аар алдаршиж "Дөрвөн улирлын турш од болсон". Харбин хот түүхэн өвийг тасралтгүй хамгаалж, хот байгуулалтын шинэ өндөрлөгийг бий болгосон.
Үзэсгэлэнт сайхан Харбин хот маань Сонгаарь мөрний ус шигээ зүүн хойд нутгийн зуун жилийн түүхтэй гайхамшинт бөгөөд Европ тивийн хээнцэр загварын хот олон зууны домгоо хайлна.
