ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 29-ний өдөр Алжирын Гадаад хэргийн сайд Ахмед Атафтай утсаар ярилаа..
Ван И:
- Хятад, Алжир хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хоёр орны удирдагчийн удирдлага дор хоёр талын харилцаа тогтвортой, эрүүл хөгжиж байна. Хятадын тал Алжирын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг дэмжиж, Хятад, Алжирын харилцааг шинэ шатанд хүргэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ван И:
- Хятад-Арабын орнуудын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх онд Хятадад зохион байгуулагдах гэж байна. Энэ нь Хятад-Арабын харилцааны хөгжлийн түүхэнд чухал үйл явдал болох юм. Иймд Хятадын тал Алжиртай нягт хамтран ажиллаж, дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад бэлэн байна гэж хэллээ.
Ахмед Атаф:
- Алжир, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Хятад улс бол Алжирын чухал түнш юм. Алжирын тал Хятадын олон улсын асуудалд баримталж буй шударга, бодитой байр суурийг өндрөөр үнэлж, хоёр талын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахыг дэмжихэд бэлэн байна. Алжирын тал Хятадын талыг Хятад-Арабын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг дэмжиж, Алжир, Хятадын харилцаанд шинэ эрч хүч нэмэрлэхэд бэлэн байна гэж хэллээ.
