Бүжгэн жүжиг “Сэнжидмаа” спортын наадмаа чимлээ
2015-08-11 17:33
Үндэстний том хэмжээний бүжгэн жүжиг “Сэнжидмаа”-гийн шинэ хувилбар өчигдөр Ордос хотын театрт тоглогдов.
8 дугаар сарын 10-н буюу өчигдөр орой үндэстний том хэмжээний бүжгэн жүжиг “Сэнжидмаа”-гийн шинэ хувилбар Ордос хотын театрт тоглогдож, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмаа чимлээ.


“Сэнжидмаа” нь Ордос нутагт уламжлагдан яригддаг нэгэн ардын аман үлгэрээс үүсэлтэй. Үзэсгэлэнт бүсгүй Сэнжидмаа адуучин залуу Бүргэдтэй хайр сэтгэлийн холбоотой болсон боловч хувь тавилангийн ээдрээнээс баян хүнд богтлогдон очсон гунигт үйл явдлыг харуулсан энэхүү үлгэр нь монгол нутагт янз бүрийн хувилбартай байдаг аж.


Бүжгэн жүжиг “Сэнжидмаа” нь 1987 онд анх Ордос нутагт тоглогдож байсан бол энэхүү шинэ хувилбар нь энэ жил шинээр тоглогдож байна.


Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
