7 дугаар сарын 15-ны өдөр Дундад улсын статистикийн товчооноос Дундад улсын эдийн засгийн хагас жилийн ололт амжилтыг албан ёсоор зарлав. Статистикийн мэдээгээр, энэ оны эхний хагас жилд Дундад улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид ДНБ гэнэ/ 296.9 мянган юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.0 хувиар нэмэгдэв. Үүнд, I аж үйлдвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувь, II аж үйлдвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувь, III аж үйлдвэр өнгөрсөн олны мөн үеийнхээсээ 8.4 хувиар тус тус нэмэгдэв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шинжлэх ухаанч макро эдийн засгийн зохицуулалт дор Дундад улсын эдийн засаг тогтвортой дээшлэх хандлагыг бий болгосон гэж үзжээ. Ирээдүйд шинэчлэлтийн ногдол ашиг тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эрчимжүүлэх болон шинэ өсөлтийн цэг бий болгохыг дагаад Дундад улсын эдийн засаг шинэ нэгэн өндөр чанартай өсөлтийг угтах боломжтой.

Тогтвортой өсөлтийн хурдыг батална
Зуны улирлын үр тарианы ургацын хэмжээ 14.11 мянган тонн, бүх Дундад улсын том хэмжээний аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 6.3 хувь нэмэгдэж, хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт хэмжээний өсөлтийн хурдац 10 хувийг давав. Эдгээр тоо баримтууд нь Дундад улсын эдийн загийн энэ оны эхний хагас жилийн хөгжлийн тоймыг харуулав.
Дундад улсын статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюнь Дундад улсын эдийн засгийн эхний хагас жилийн амжилтыг дүгнэхдээ: - Дэлхийн эдийн засгийн сэргэлт төлөвлөсөн хугацаанаас доор байгаа ба дотоодын бүтцийн өөрчлөлтөөс болсон эдийн засгийн уналтын дарамт алхам алхмаар багасаж, өсөлтийн хандлага тогтворгүй байгаа зэрэг байдалд Дундад улсын эдийн засаг хоёрдугаар улиралд идэвхтэй өөрчлөлт гарч, тогтвортой өсөлтийн хандлагыг бий болгосон нь тийм ч хялбар биш юм гэжээ.
“Бүх тоо баримтуудаас харахад, 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн тогтвортой өсөлтийн арга хэмжээ нь сайн үр дүнд хүрч, Дундад улсын эдийн засгийн сэргэлт тогтвортой дээшилж байгаа нь ил тод байна гэж” Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн макро эдийн засгийн судалгааны газрын судлаач Жан Личюнь ярилаа. Жан Личюний үзэж буйгаар макро эдийн засгийн боломжийн өсөлтийн хамгийн чухал шинж тэмдэг бол иргэдийн хэрэглээний зах зээлийн тогтвортой өсөлт болно. Эдийн засгийн уналтын дарамттай байдалд хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, ядуу хүндрэлтэй гэр бүлийн тоо нэг их нэмэгдсэнгүй. 1.36 тэрбум хүн амтай энэхүү том зах зээлд хүнс, хувцас, гэр ахуйн хэрэгсэл зэрэг хэрэглээ хэвээрээ байлаа. Энэхүү байдал нь макро эдийн засаг харьцангуй боломжтой байдалтай байгаа гэдгийг харуулж байгаа юм.
Бүтцийг чухалчилж, шинэ хөдөлгүүр хүчийг эрхэмлэнэ
ДНБ-ний өсөлт урьдынхаасаа доор болсон нь өнөөдрийн Дундад улсын эдийн засаг буурай болсныг харуулж байна уу?
Мэргэжилтний хэлж байгаагаар, биеийн жин их байгаа нь эрүүл биетэй гэсэн үг биш, ДНБ-ний өсөлтөөр эдийн засгийн ерөнхий байдлыг үнэлж болохгүй. Энэ нь яг сохор хүн хөрөг тэмтэрч байгаатай адил юм. Хэрвээ Дундад улсын эдийн засгийн байдлыг тодорхой мэдье гэвэл бүтцийн онцлогт анхаарал хадуулах хэрэгтэй.
Эхний хагас жилийн эдийн засгийн ололт амжилтад нуугдаж байгаа бүтцийн онцлох зүйлийг хайхад үнэндээ тийм ч хүнд биш юм. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд хэрэглээний эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 60 хувьд хүрч, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээг эрс бууруулж, хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нь 11.4 хувь байж, нийт хөрөнгө оруулалтын 65.1 хувийг эзэлсэн зэрэг болно.
Үүний зэрэгцээ энэ оны эхний хагас жилийн онлайн жижиглэн худалдааны өсөлтийн хурдац 40 хувьд хүрэв. Өндөр технологийн бүтээгдэхүүний нэмэгдэл өртөг мөн хоёр оронтой тоогоор өсөж байгаа ба ажиллах роботууд, шинэ эрчим хүчний автомашин, төмөр замын зүтгүүрийн тээврийн хэрэгсэл зэрэг шинэ бүтээгдэхүүний өсөлтийн хурдцын зарим нь 50 хувиас дээш байж, зарим нь хоёр дахинаар нэмэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд бүтцийн өөрчлөлтийн бодлого дээшлэхийг дагаад адил бус салбарын хооронд болон адил салбарын хүрээн дэх адил бус аж ахуйн нэгжийн хооронд ялгаа гарч, хэсэг бүлэг эрчим хүчний хэмнэлттэй экологи хамгаалах, шинэ эрчим хүч, ажиллах роботууд, интернет зэрэг чиглэлийн шинэ чиг хандлагатай нягт холбоотой салбар, аж ахуйн нэгж товойн гарав. Ийнхүү Дундад улсын эдийн засгийн өсөлтийн үр ашиг өнгөрснөөсөө улам өндөр болсныг харуулж болно хэмээн Жан Личюнь ярив.
Чанартай, хурдацтай өсөлтийг батална
Өсөлтийн чанар нь сайн, хурдац нь тогтвортой. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан мэдээллийн хамгийн шинэ дугаарт “Дундад улсын эдийн засгийн товч мэдээлэл”-д 2015 онд Дундад улсын эдийн засгийн өсөлтийн хурдац 7.1 хувьд хүрнэ хэмээн төсөөлсөн ба Дундад улсын эдийн засаг хурдцаа удаашруулан, тэнцвэртэй, тогтвортой өсөлтийн зам руу замнаж байна гэж мэдээлэв.
Дундад улсын эдийн засгийн цаашдын чиг хандлагад маш олон мэргэжилтэн, судлаач нар өөдрөг үзэлтэй байлаа. Тухайлбал, Бээжингийн Чинхуа Их Сургуулийн Дундад улс болон дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн дарга Ли Даокүй хэлэхдээ: - Эхний хагас жилээс эхлэн буурсан макро эдийн засгийн уналтын хандлага нь ирэх оны эхний хагас жилд тогтвортой байдалдаа буцах боломжтой гэв.
Энэ оны сүүлийн хагас жилд Дундад улсын эдийн засаг 70 хувиар доод цэгээ батлах боломжтой. Хожмын хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт зэрэг дотоод болон гадаад орчинг сайжруулах нь Дундад улсын эдийн засаг өндөр түвшинд хөгжихийг дэмжих ба эдийн засгийн дунд өндөр хурдцыг батлан, аж үйлдвэрийн дунд өндөр зэрэглэлийг батална хэмээн Жан Личюнь няцаан ярив.
Тоо баримтыг шинэчлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэвч ногдол ашгийн өөрчлөлтийг суллах нь ер тасалдаагүй. Төрийн зөвлөлийн байнгын хурлаар 149 төрлийн мэргэжил боловсролыг /Occupation qualification/ цуцалсан ба интернет зар сурталчилгааны брокер, бүртгэлтэй цахим худалдаачин, боомтын ачаа буулгах ажилтан зэрэг 62 төрлийн мэргэжил боловсролын /Occupation qualification/ тусгай зөвшөөрөл олгох ба баталсан зүйлүүдийг цуцлав.
Энэ нь Дундад улсын эдийн засгийн ирээдүйн хөгжлийг цаашид улам тэлнэ.
