solongonews
Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрийн төлөвлөлтийн хурал
2015-06-05 18:25
Дундад-Монгол улсын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрийн төлөвлөлтийн баталгаажуулах хурал 6 дугаар сарын 5-нд Хөххотын Шинэ хот буудлын хурлын тэнхимд болов.

 Уг хурлын үеэр Эрээн хотын тухай төлөвлөлтийн суурь, гадаад дотоод орчны шинжилгээ, үлгэр жишээ аж ахуйн нэгжийн судалгаа, орон зайны байршуулалт, аж үйлдвэрийн сонголт, хил дамнасан хамтын ажиллагааны бүс нутгийн аж үйлдвэрийн хөгжлийн ерөнхий санаа, дүн шинжилгээ зэрэг сэдвээр Эрээн хотын нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчид болон салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид үзэл бодлоо чөлөөтэй солилцов.  

2014 оны 6 дугаар сарын 5-нд Дундад улсын Төрийн зөвлөлөөс ӨМӨЗО-ны Эрээн хотыг нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулан чөлөөтэй нээлттэй туршилтын газар болгон зарласан байна. Эрээн хот нь чөлөөтэй, нээлттэй хөгжүүлэх чухал туршилтын бүс нутаг болсны хувьд Монгол улс-Дундад улсын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийг туршилтын бүс нутгийн эхлэлийн бүс, үлгэр жишээ бүс болгож, боомт болон нэвтрэх замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн бодлого зэрэг тал дээр Дундад улсын төрийн системтэй бодлогын дэмжлэгийг хүртсэн байна.

 

 

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл