Өнөөдөр буюу 06-р сарын 10-ны өдрийн 08 цаг орчимд 75052-р Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Чиндао хотын Жяожөү галт тэрэгний өртөөнөөс хөдөлсөн бөгөөд энэ нь Хятад-Европын аялсан ачааны галт тэрэгний нийт тоо 110 мянгыг давсан явдал болсон байна.

2016 оноос хойш Хятад-Европын ачааны галт тэрэгний аялах хэмжээ жилийн дунджаар 35 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний тоо 53 том нэр төрлийн 50 гаруй мянган төрлийн бараа болон нэмэгдэж, нийт үнэ нь 450 тэрбум ам.доллар давжээ. Үүнд өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж байна.
Одоогийн байдлаар Хятад-Европын ачааны галт тэрэг нь Европын 26 орны 229 хотод хүрч, Азийн 11 орны 100 гаруй хот сууринг холбосон юм.
