Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр (30-ны өдөр) "14-р 5 жилийн төлөвлөгөө”-г чансаатай биелүүлсэн тухай сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд цагаачлалын хяналт удирдлагын ажлыг "Нээлттэй Хятад улс", "Эрч хүчтэй Хятад улс"-ын хүрээнд хөгжлийн шинэ түвшинд хүргэсэн гэжээ.

Хятад улс дэлхийн 75 улс оронд ганц талаас юм уу харилцан визгүй зорчих бодлого хэрэгжүүлсэн бөгөөд визгүй зорчих орнуудыг 55 улс болгон өргөжүүлжээ. Түүнчлэн 24 мужид (өөртөө засах орон, хотын захиргаа) нэвтрэх хилийн боомтыг 60 болгон нэмэгдүүлж, түр оршин суух хугацааг 240 цаг хүртэл сунгасан нь гадаадын иргэдийн Хятадад аялахад ихээхэн дөхөм үзүүлсэн байна.
Энэ оны 1-6-р сар хүртэл улсын хэмжээнд Хятадын хилээр нэвтэрсэн гадаадын иргэн давхацсан тоогоор 19 сая 150 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Үүнээс 13.64 сая гаруй гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь 71.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Визгүй зорчих бодлогын үр өгөөж үргэлжилж, Хятад улс болон дэлхийн олон орны ард түмэн хоорондын солилцоо, хамтын ажиллагаа улмаар эрчимжин, цаашид ард түмний найрамдлыг бэхжүүлж байна. Түүнчлэн гадаадын найз нөхдүүд Хятад улсыг бүрэн хэмжээнд, үнэн мөнөөр нь ойлгох боломжийг хангажээ.
