Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн сэдэвт үзэсгэлэн, утга зохиол, урлагийн шилдэг бүтээлүүд гаргах, соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар танилцууллаа.
Хятадын төв радио телевизийн орлогч дарга Ван Шяожэнь танилцуулахдаа, Төв засгийн газрын нэгдсэн зохицуулалтын дагуу, ХТРТ чадварлаг багийг бүрдүүлэн, төв засгийн газраас зохион байгуулж буй ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний сурвалжлах ажлыг өндөр түлшинд бэлтгэж байна. Утга зохиол, урлагийн бүтээл туурвих ажлын хувьд, Хятадын төв радио телевиз ард түмэн төвтэй уран бүтээлийн чиг хандлага баримталж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ойн гол сэдвийн хүрээнд, уран сайхны баримтат кинонууд, кино телевизийн бүтээл, соёл, урлагийн нэвтрүүлэг зэргийг сайтар төлөвлөж байна. Мөн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын агуу их ач холбогдлыг олон индэр, олон хэлээр сурталчлан танилцуулж, Хятадын ард түмний дэлхийн фашистын эсрэг дайнд оруулсан чухал хувь нэмрийг иж бүрнээр нь тусгаж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн олон нийтийн дунд өтгөн уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна гэжээ.
