solongonews
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль
2015-06-30 15:09
Сургуулийн танилцуулга:

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь ӨМӨЗО-ны төв Хөххотод байрладаг бөгөөд анх 1951 онд байгуулагдаж, 1993 онд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль болон өргөжиж бакалавр, магистр, докторантурын сургалт явуулах эрхтэй болсон. ӨМӨЗО-ны итгэмжлэгдсэн улсын их сургуулийн нэг юм. Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь аж үйлдвэрийн чиглэлээр голлож, аж үйлдвэр, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, удирдлагын ухаан, эдийн засаг ба хууль зүйн чиглэлээс бүрдсэн их сургууль юм. Тус сургуульд 27000 гаруй оюутан суралцаж байгаа ба одоогоор 24 дээд сургууль, 54 судалгааны хүрээлэн, 70 бакалаврын мэргэжил,1-р зэрэглэлийн доктор хамгаалах 3 салбартай,2-р зэрэглэлийн доктор хамгаалах 13 салбартай, 1-р зэрэглэлийн магистр хамгаалах 18 салбартай, 2-р зэрэглэлийн магистр хамгаалах 85 салбартай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь 1430 тусгай мэргэжлийн багш, тэдгээрээс профессор, дэд профессор 643, 39 докторын удирдагч багш, 489 магистрын удирдагч багш тус тус ажиллаж байна. Сургуулийн сургалт хүмүүжлийн салбар нь “Химийн технологи”, “Материал боловсруулах инженер”, “Хатуу биеийн механик”, “Механик загвар ба автоматчуулалт”, “Эрчим хүчний инженер”, “Материал судлал”, “Үйлдвэрийн катализатор”, “Барилгын зураг төсөл ба онол”, “Байгуулагын удирдлага” гэх мэт есөн төрлийн Өөртөө Засах Орны урдаа барих салбартай. Салхи болон нарны эрчим ашиглах туршилтын хэсэг нь Боловсролын яамны “Муж, яамнаас бүтээн байгуулах, боловсруулах голчлох тасаг”-аас албан ёсоор зөвшөөрөгдсөн байна. Үйлдвэрийн катализатор, эрчим хүчний эх үүсвэрийг дахин бий болгох, төмөрлөг материал, тоног төхөөрөмжийн цахилгаан удирдлага, материалыг боловсруулах ба байгальд ээлтэй барилга байгууламж гэх мэт 6 төрлийн тасаг нь Өөртөө Засах Орны томоохон хэмжээний төсөл санаачлагуудыг хэрэгжүүлж ӨМӨЗО-ны эдийн засаг, бүтээн байгуулалт, нийгмийн хөгжил, ялангуяа шинэ аж үйлвэржилтийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэрийг оруулж байна.

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлж Монгол, АНУ, Англи, Герман, Франц, Итали, Польш, Япон, Орос, Канад, Австрали, Шинэ-Зеланд болон Тажекстан зэрэг улсын олон их, дээд сургуулиудтай хамтран ажиллах урт хугацааны найрсаг харилцааны гэрээ хийсэн бөгөөд үр дүнтэй хамтран ажиллаж ажиллаж байна. 2003 онд тус сургууль нь “1+2+1 Дундад, Америкийн солилцооны хөтөлбөр” албан ёсны их сургууль болсон. 2005 онд ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлэгээр Монгол Улсаас оюутан элсүүлэх эрхийг авч, 2008 онд Улсын боловсролын яамны гадаад оюутны төсөл болох “Дундад улсын засгийн газрын тэтгэлэгийн төсөл”-өөр оюутан элсүүлэх эрхтэй сургууль болсон байна. Гадаад оюутны сурлага, амьдрах нөхцөлийг сайжруулах, хятад хэл сурах болон хятадын соёлтой танилцахад хялбар болгох үүднээс 2010 онд Олон Улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийг байгуулсан байна. Тус сургууль нь өдгөө докторант, магистрант, бакалавр нийлсэн 200 гаруй гадаад оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гадаад оюутны сургалт, хүмүүжил, тохилог амьдрах нөхцөлөөр хангахад анхаарахын зэрэгцээ боловсролтой, чадварлаг багш нараар оюутны мэдлэг чадварын түвшинд тулгуурласан чанартай сургалтыг зохион явуулахад гол анхаарлаа хандуулж байна.

Элсэн орход бүрдүүлэх материал:

1. Эрүүл мэндийн үзлэгт орсон байх.

2. Суралцсан түүх болон гэрчилгээ, диплом (бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс бүрэн дунд боловсолын гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар, магистрт сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс бүрэн дунд бакалаврын диплом нотариатаар баталгаажуулсан хуулбар, докторын сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс магистрын диплом нотариатаар баталгаажуулсан хуулбар), дүнгийн хүснэгт нотариатаар баталгаажуулсан хуулбар.

3. Өөрийн танилцуулга, цээж зураг.

4. Доктор, магистрт суралцахыг хүсэгчид 2 тодорхойлолт (профессор болон дэд профессорын тухайн оюутныг санал болгон танилцуулж бичсэн захидал. Хятад эсвэл англи хэл дээр байх).

5. Магистр болон бакалавр суралцагч эхний 1 жил хятад хэлний бэлтгэлд суралцаж, дараа нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK) өгнө. 3 дэсээс дээш оноо авч мэргэжлийн хичээлдээ суралцана.

6. Гадаад улсын оюутны суралцах хүснэгтийг бөглөнө.

Бүртгүүлэх материал:

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Олон Улсын сурган хүмүүжлийн дээд сургуульд “Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн гадаад оюутан элсэн орох хүснэгтийг жил бүрийн 5 дугаар сарын 31-ээс өмнө” явуулна. Гадаад оюутан сургуулиа сонгосны дараа таньд “Сургуульд элсэх мэдэгдэл”, “ Гадаад оюутаны визний өрөгдлийн маягт” илгээнэ. Та / “Сургуульд элсэх мэдэгдэл”, “Гадаад оюутны визний өрөгдлийн маягт”, мөн паспорт, “Эрүүл мэндийн үзлэг” БНДАУ-ын элчин сайдын яамд, консулын судалгаа виз мэдүүлэх газраас (X виз)/ эдгээрийг бүрдүүлнэ.

Харин заасан хугацаанд багтаан ӨМОЗО-ны Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Гадаад харилцааны сургуульд мэдүүлгээ өгнө. X визтэй оюутнууд 30 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авах хэрэгтэй.

Төлбөрийн хувьд: Засгийн газрын тэтгэлгээр сурах гадаад оюутан Засгийн газрын тэтгэлгээр сурах гадаад оюутны тэтгэлэгт / бүртгэл, сургуулийн, судалгаа, дадлага болон дотуур байрны төлбөр багтана/, үүнээс эрүүл мэндийн даатгалаас бусад төлбөрийг өөрсдөө төлнө.

Суралцах болон дотуур байрны нөхцөл:

1. Суралцах: Гадаад харилцааны сургууль нь суралцах нөхцөл сайн, чадварлаг багш нартай бөгөөд хятад хэлний 7 багш, гадаад оюутны хичээлийн 4 өрөө, номын сангийн 1 өрөө, биеийн тамир спортын 1 өрөөтэй.

2. Гадаад оюутны дотуур байр нь зурагт, утас, ариун цэвэрийн өрөө, нийтийн гал тогоо, хувцас угаах өрөө гэх мэт тохжилт сайтай болно.

Хаяг: БНДАУ ӨМӨЗО-ны Хөххотын Шинэ хот дүүргийн Ай Мин гудамжны 49 Шуудангийн хайрцаг: 010051

Харилцах утас: 0086-471-6575761

Факс: 0086471-6510939

И-майл: fao@imut.edu.cn, alatan@imut.edu.cn, fanxb@imut.edu.cn, http://www.imut.edu

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл