Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Эрээн хотноо
2015-05-13 10:39
2015 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Эрээн хотын Ардын Засгийн Ордон болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран “Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г Эрээн хотод зохион байгуулна.
Үзэсгэлэнд Монгол Улсын томоохон импортлогч, үндэсний үйлдвэрлэгчдээс бүрдсэн нийт 133 аж ахуй нэгж, хувь хүмүүсийн савхи, ноос, ноолууран хувцас, арьс, арьсан бүтээгдэхүүн, мөнгө, зэс, шүрэн эдлэл, бэлэг дурсгалын зүйлс дэлгэгдэнэ. Энэ үеэр үзэсгэлэнд оролцогчид Монгол үндэсний хувцас, ахуйн хэрэглээний эд зүйлс, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, төрөл бүрийн импортын болон үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцох юм байна.




Э.Үржинханд
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
