Дэлхийн Хятад судлалын Ⅱ бага хурал болж байна
2025-10-14 15:05
Дэлхийн Хятад судлалын Ⅱ бага хурал болж байна.
Дэлхийн Хятад судлалын Ⅱ бага хурал 10-р сарын 14-ний өдөр Шанхай хотноо нээлтээ хийв. Тус хурал нь "Дэлхийн хараа дахь түүхэн дэх Хятад улс ба орчин үеийн Хятад улс" уриан дор болж байгаа бөгөөд нээлтийн ёслол, үндсэн форум, зэрэгцээ таван дэд чуулга уулзалт, олон талын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хамарсан байна.
Гадаад, дотоодод нэр хүндтэй 500 орчим мэргэжилтэн, эрдэмтэд энэ сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хурлаар Хятад судлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг гаргаж, Хятад судлалын судалгаанд санал болгож буй ном зүйг танилцуулна. Мөн хурлын үеэр “Соёл иргэншсэн хотоос хотын соёл иргэншил рүү” үзэсгэлэн гаргах болно.
Зохиогч: ВАН ЗИМИН, ШЮЙ ШАОЧИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
