solongonews
V удаагийн олон улсын элсний форум эхлэв
2015-07-29 11:48
7 сарын 28-ны үдээс өмнө V удаагийн олон улсын элсний форум Ордос хотын Хөвч элсэнд эхлэв.

ДКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн явдлын хорооны дэд ерөнхий сайд Ван Ян нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавив.

НҮБ-ын нарийн бичгийн дарга Пан Живэн баярын захидал илгээсэн байна.

Бүх Дундад Улсын УТЗЗ-ийн дэд дарга, Төрийн Шинжлэх Ухаан Мэргэжлийн яамны сайд Ван Ган ёслолыг хөтөлж, ДКН-ын Өвөр Монголын хорооны дарга Ван Жүнь баярын үг хэлжээ.

Ван Жүнь баярын үгэндээ: - Өвөр Монголын байгаль орчны байдал ямар байгаа нь Өвөр Монголын хөгжилттэй холбогдохоор барахгүй зүүн хойд, умард орон, баруун хойд бүс нутаг тэрчлэн бүх улсын байгаль орчны аюулгүй байдалтай холбогдох юм. Бид энэ удаагийн форумаар аз завшаан болгон, бүх дэлхийн цөлжилтийг бууруулах шинэ арга, шинэ мэргэжилд суралцан, байгаль орчныг хамгаалах шинэ тогтоц, шинэ арга хэмжээг хайн сүвэгчилж, цөлжилтийн эсрэг бүх төрлийн ажлаа төлөвлөн сайн хийнэ. Эдийн засгийн хөгжил болон байгаль орчны хамгаалалын харьцааг зөвөөр шийдвэрлэн, хүч гарган аж үйлдвэрийн байгууламжаа тохируулан шинэчилж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн, үзэсгэлэнт сайхан, өрнөнгүй хөгжлийг хичээн биелүүлнэ. Цөлжилтийг бууруулах талаар шинийг санаачилж, шинжлэх ухаан технологиор цөлжилтийг бууруулах тал дээр цаашид анхаарлаа хандуулан, дэлхийн олон улстай хамтран ажиллах, байгаль орчныг эвдсэн хууль бус ажиллагаанд хүнд цохилт өгч, байгаль орчны хамгаалалтын дүрмийн өөрчлөлтийг идэвхтэй ахиулна гэв.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл