solongonews
Манжуурын авто замын боомтоор Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг анх удаа импортллоо
2026-01-09 09:58
Манжуурын авто замын боомтоор Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг анх удаа импортоллоо

Өнгөрсөн оны 12-р сарын сүүл үеэр 41.76 тонн Оросын овъёос, сагаган будаа ачсан ачааны машиныг Манжуурын авто замын боомтоор Хятадад амжилттай нэвтрүүлсэн байна. Энэ нь тус боомтын Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт хийгдээгүй байсан түүхийг эцэслүүлжээ.

 Дэлхийн хөдөө аж ахуйн томоохон экспортлогчдын нэг болох Орос улс дэлхийд талхны сагсаараа алдартай бөгөөд өндөр чанартай нөөц нь Хятад, Оросын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьсан юм. Импортын овъёос, сагаган будаа нь бүх үйл явцын туршид олон улсын ургамлын хорио цээрийн стандартыг чанд мөрдөж, "Тарианаас боомт хүртэл" аюулгүй байдал, хяналтыг баталгаажуулсан байна. Энэ нь зөвхөн дотоодын зах зээл дээрх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалаад зогсохгүй, Хятадын хэрэглэгчдэд өндөр чанартай импортын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сонголтыг санал болгосон юм.

Манжуурын авто замын боомтоор дамжуулан Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлох ажлыг хурдасгахын тулд Манжуурын Боомтын удирдлагын газар ӨМӨЗО-ны дэмжлэг, Манжуурын Гаалийн газар болон бусад хэлтсийн удирдлагын тусламжтайгаар Манжуурын авто замын боомтын олон улсын логистикийн компанид импортын үр тарианы гаалийн хяналтын цэгийн өндөр стандартын барилгын ажлыг бүрэн гүйцэтгэхэд нь бүрэн туслалцаа үзүүлэхийн тулд идэвхтэй зохицуулалт хийсэн байна. Тус газар нь Гаалийн Ерөнхий Газрын бүртгэлд албан ёсоор орж, 2025 оны 12-р сарын 01-нд ашиглалтад орсон байна. Хяналтын цэг нь 27,707 м2 талбайг хамардаг бөгөөд жилд 200,000 тонн тээвэрлэх хүчин чадалтай. Бүх үйл явцад хаалттай мөчлөгийн менежментийн загварыг бий болгосноор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлоход чухал тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлдэг. Хятадын умардад нээлттэй байх стратегийн гол төв болох энэхүү шинэ сувгийг нээх нь умардад нээлттэй байх үндэсний стратегийг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ бөгөөд Манжуур хотын  худалдаа, аж үйлдвэрийг нэгтгэсэн аж үйлдвэрийн системийг бий болгох чухал практик юм.

Энэхүү нээлт нь боомтын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын үйлчилгээний чиг үүргийг цаашид сайжруулах, Хятад-Оросын үр тарианы худалдааны цар хүрээг нэмэгдүүлэх, ложистикийн салбарын чанарыг сайжруулах, өртөг буурах, үр ашгийг дээшлүүлэх, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл