Хятадын Татварын ерөнхий газраас өнөөдөр буюу 15-ны өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн нэмэгдсэн өртгийн албан татварын өгөгдлөөс үзвэл, энэ оны эхний гурван улиралд аж үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувь нэмэгдэж, үндэсний аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын 29.8 хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг үзүүлэв.
Тодорхой тоо баримтаас харахад Хятад улсын боловсруулах аж үйлдвэрийг дээд зэрэглэлийн болгох ажил эрчимтэй хөгжиж байна. Эхний гурван улиралд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувиар нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэрийн 46.9 хувийг эзэлж байна. Тодруулбал, компьютер холбооны тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.5 хувь, үйлдвэрийн эх машин үйлдвэрлэлийн борлуулалт 11.8 хувиар тус тус өссөн байна. "Их гүрнүүдийн хүнд зэвсэг"-тэй холбоотой нисэх онгоц, хурдны галт тэрэг, далайн гүнд газрын тосны өрөмдлөгийн тоног төхөөрөмж зэрэг салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувь, 16.1 хувь , 20.8 хувь тус тус өссөн байна.
