62 настай Английн иргэн Richart Sowa Мексикийн далайн буланд нэгэн хөвөгч арал бүтээсэн байна. Richart Sowa 7 жилийн хугацаа болон 150 мянган ширхэг усны сав цуглуулан 3 давхар байртай энэхүү арлаа бүтээ 20 жилийн мөрөөдлөө биелүүлжээ.

Sowa-гийн арал
20 жил Sowa өвөө хаягдмал усны сав цуглуулан хөвөгч арлынхаа суурийг бүтээсэн байна. Энэ суурин дээрээ шалаа дэвсэж, мод тарин гоёон чимсэн бөгөөд энэ аралдаа “Joyxee” нэр өгчээ.
“Joyxee” арлаас өмнө Sowa өвөө хоёр арал “барьж” байсан туршлагатай аж. Гэвч далайн хар салхи ирээд цуглуулсан усны савтай нь хамт үгүй болжээ. Sowa өвөө далайн хар салхинаас айхгүй, өөрийн мөрөөдлөөсөө няцахгүй үргэлжлүүлэн усны саваа түүсээр арлаа бүтээжээ.

Ажил хийгээд яарна
3 давхар байранд нь ундны ус, цахилгаан, Wifi зэрэг хэрэглээний зүйл бүрэн байдаг гэнэ. Арал дээр олон зүйлийн жимс, ургамал ургадаггүй учир зарим үед Sowa усны саваар бүтээсэн жижиг усны онгоцоороо сэлэн эрэг дээр гарч шинэ хүнсний зүйлс худалдан авдаг удаатай.

Миний арал ямар байна?
Sowa цахим ертөнцөөр “Joyxee” арлаа хүмүүст танилцуулжээ. Мөн өөрийн амьдралын ханиа ч олсон байна. 47 настай загвар өмсөгч Jodi Bowlin арлыг хараад арал дээр Sowa-тай амьдрал холбожээ. Jodi Bowlin: - Ийм арал дээр амьдрах нь миний олон жилийн мөрөөдөл юм. Sowa миний зүүдийг үнэн болгосон гэжээ.

Richart Sowa болон Jodi Bowlin
