solongonews
ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн холболтыг ахиулж байна
2025-07-03 10:17
ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн холболтыг ахиулж байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Зам, тээврийн сайд нарын Ⅻ уулзалт 02-ны өдөр Тяньжинь хотноо "Шанхайн үзэл баримтлал"-ыг хөгжүүлж, тээврийн тогтвортой хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болов. Уг уулзалтаар "ШХАБ-ын гишүүн орнуудын тээврийн байгууллагуудын Торгоны замын өртөө”-н дээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг" болон "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Зам, тээврийн сайд нарын Ⅻ уулзалтын тэмдэглэл"-ийг хэлэлцэн баталж, гарын үсэг зурсан нь бүс нутгийн холболтын хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн болно.

Хятадын Зам тээврийн яамны сайд Лю Вэй хэлэхдээ, Хятад улс ШХАБ-ын бүх талуудыг "Торгоны замын улаа өртөө" байгуулахад хамтран ажиллахыг санал болгож байна. Энэ нь бүс нутгийн хэмжээнд олон улсын авто тээвэр хийж буй жолооч нарт зориулсан зогсоол, амрах газар, халуун ус түгээх цэг зэрэг шаардлагатай үйлчилгээний баталгааг хангана гэжээ.

Өнөөгийн байдлаар Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын олон улсын авто тээврийн хамтын ажиллагаа улам нягт болж, хил дамнасан зорчигч, ачаа тээвэр өргөжин хөгжиж байна. Үүний зэрэгцээ замын дагуух жолооч нарын амрах газар, хангамжийн станц, засвар үйлчилгээний газар зэрэг туслах үйлчилгээний байгууламж дутмаг буй асуудал  улам хурцаар тавигдаж, олон улсын ачааны машины жолооч нарын ачааллыг нэмэгдүүлж, улмаар тээврийн үр ашгийг бууруулж байна.

Хятадын зам тээврийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн газрын дарга Чэнь Шинсэнь хэлэхдээ, Торгоны замын улаа өртөө" нь жолооч нарын ачааллыг бууруулж, тэдний замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тусална. Энэ нь жолооч нарын "халуун хоол идэж, халуун ус ууж, халуун усанд орох, тайван унтах" үндсэн шаардлагыг хангах бөгөөд жолооч нарт чиглэсэн хүмүүнлэгийн дэмжлэг туслалцааг харуулж байна. Үүний зэрэгцээ "Торгоны замын улаа өртөө" нь бүтээн байгуулалтын явцад орон нутгийн соёлын онцлогийг шингээж, зам тээврийн хөгжлийн ололт амжилт, олон орны найрсаг хамтын ажиллагааны үзэл санааг харуулах цонх болгон байгуулж, ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах болно”.

Уулзалтад Пакистан, Монгол, Беларусь, Киргизстан, Тажикстан болон бусад орны зам тээврийн салбарын удирдлагууд болон Каспийн олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэх, Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам, Хятад-Казахстаны төмөр замын гуравдугаар маршрутын бүтээн байгуулалтыг түргэтгэх, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлж, олон талт тээврийн коридор, ложистикийн төвүүдийг идэвхтэй байгуулах, олон улсын авто тээврийн жолооны үнэмлэхийг цахимжуулах ажлыг дэмжих зэрэг салбарт хамтран ажиллах талаар гүнзгийрүүлэн санал солилцов.

Зохиогч: ХАО МИН,ЛЮ ВЭЙЖЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл