solongonews
Нурууны өвчнөөс брокколи байцаа сэргийлнэ
2015-07-08 10:29
Байнгын суудлын ажилтай бол нурууны өвчин сэдэрдэг. Мөн биеийн аль нэг хэсэгт амархан хөх няц болох, таагүй зүүд зүүдэлбэл нуруу өвдөхийн шинж. Тиймээс нуруугаа эрүүл байлгахын тулд доорх зүйлд анхаарна уу:


Зөв хэвт. Та хатуу юман дээр буюу шалан дээр унтах нь эрүүл мэндэд сайн гэдэг. Гэтэл зөөлөн гудсан дээр унтдаг хүмүүс хатуу орон дээр унтдаг хүмүүсийг бодвол нурууны өвчнөөр шаналах нь ховор байдгийг эрдэмтэд саяхан судалж тогтоожээ. Мөн дэрээ хэрхэн сонгохоос нуруу өвдөх эсэх нь бас хамаарна. Иймд өөртөө тохирсон том ч биш, жижиг ч биш дэртэй унт.
Хүнд зүйл өргөх юм уу үүрэхээс зайлсхий. Нурууны өвчтэй хүн биеийн жингийнхээ арван хувиас дээш жинтэй ачааг өргөх буюу үүрэх хэрэггүй. Хэрвээ та биеийн жингээсээ илүү ачаа үүрэхээр бол мөрөндөө угладаг урт оосортой тусгай уут буюу цүнх ашигласан нь дээр.
Дасгал хөдөлгөөн хий. Булчингийн идэвхтэй хөдөлгөөн нь сээр нурууг гэмтэхээс хамгаалдаг. Мөн нуруу мурийхаас сэргийлнэ.


Брокколи байцаа нурууны өвчнөөс сэргийлнэ. Нуруугаа эрүүл байлгахын тулд кальци /сүү, тараг, йогурт/ ихтэй хүнс хэрэглэ. Японы эрдэмтэд нурууны ясанд К аминдэм хэрэгтэйг баталжээ. К аминдэм нь ясны эд эсийг бэхжүүлдэг аж. К аминдэм брокколи, бууцайнд их хэмжээгээр агуулагддаг тул ясаа бат бэх болгохын тулд үргэлж хэрэглэж байгаарай. 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл