solongonews
Дэлхийн шилдэг 500 компанийн 20 гаруй хувь нь Дундад улсынх
2015-07-30 15:38
“Fortune Global 500” -аас

БЭЭЖИН. /Xinhua/. Америкийн бизнесийн “Fortune” сэтгүүлийн гаргадаг “Fortune Global 500” дэлхийн шилдэг компаниудын жагсаалтад энэ онд БНДАУ-ын зургаан компани шинээр нэмэгджээ. Ингэснээр уг жагсаалтад багтсан Дундад улсын компаниудын тоо 106 болсон байна.

Тус сэтгүүл уг жагсаалтыг жил бүр гаргадаг юм. Энэ оны жагсаалтыг нийт орлогоороо АНУ-ын “Walmart” сүлжээ дэлгүүр тэргүүлсэн бол БНДАУ-ын нефть боловсруулагч “Sinopec” групп 2014 оныхоос нэг байраар урагшлан жагсаалтын хоёрдугаарт оржээ. БНДАУ-ын нефть болон байгалийн хийн хамгийн том компани болох “PetroChina” жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл