solongonews
ШХАБ-ын орнуудын кино наадам Чүнчин хотноо нээгдлээ
2025-07-04 10:42
ШХАБ-ын орнуудын кино наадам Чүнчин хотноо нээгдлээ

 

ШХАБ-ын орнуудын кино наадам 7-р сарын 3-нд Хятадын Чүнчин хотын Юүн Чуань дүүрэгт нээлтээ хийлээ. Уг наадмын хүрээнд ШХАБ-ын гишүүд болон ажиглагч орнуудын шилдэг 28 киног олон нийтэд үзүүлэх юм. Нээлтийн ёслолд ШХАБ-ын гишүүд болон ажиглагч орнуудын төлөөлөгчид, кино урлагийн бүтээлчид, салбарын мэргэжилтнүүд, бизнесийн байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн судлаачид болон нэр хүндтэй кино найруулагчид зэрэг нийт 1500 гаруй зочин оролцов.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг кино наадам нь таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол, шагнал гардуулах ёслол, кино уран бүтээлийн хамтын ажиллагааны форум, кино технологийн ололт амжилтын үзэсгэлэн, киноны зах зээл, хаалтын арга хэмжээ болон шагнал гардуулах ёслол зэрийг хамарсан байна. Хаалтын арга хэмжээ болон шагнал гардуулах ёслолын үеэр оролцогч 20 киноноос шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино зохиолч, шүүгчдийн тусгай шагнал зэрэг нийт 10 шагналыг тодруулах юм.

2025 онд дэлхийн кино урлаг үүсэж хөгжсөний 130 жилийн ой, Хятадын кино урлаг үүсэж хөгжсөний 120 жилийн ой тохиож байна. Энэхүү кино наадам нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдаж буй соёлын солилцооны маш чухал арга хэмжээ бөгөөд долоон жилийн дараа Хятад улсад дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл