Энэ сарын 24-ний өдөр Дундад улсын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны анхны бууг буудсан Ваньпин хот онцгой зочдоо хүлээн авлаа. Тэд Дундад улсад ирж, Дундад улсын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн буюу Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парадын ёслолд оролцох гадаадын цэргийн жагсаал анги, төлөөлөгчдийн офицер дайчид юм. Тэд 17 орноос ирсэн бөгөөд адилгүй үг хэлж байгаа боловч нэг л хүсэл эрмэлзэлтэй. Энэ нь түүхийг дурсаж, энх тайвныг нандигнан хайрлах болно. Гадаадын офицер дайчид Лү Гөүчиао болон Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын ордонтой танилцаж, Дундад улсын ард түмний фашизмын түрэмгийллийн эсрэг тэмцсэн түүхийн талаар ойлголт авсан байна.

Беларуссиас ирсэн цэргийн хурандаа Грицев хэлэхдээ: Дундад улсын тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ энх тайвны төлөө халуун амиа зориулсан эцэг өвгөдийн үеийн хүмүүсийг хамтдаа дурсан санагалзахыг хүсэж байна гэв.

Гадаадын цэрэг офицерууд Лү Гөүчиао гүүртэй танилцаж байгаа нь
Тэрээр хэлэхдээ: "Тухайн үед Беларуссийн ард түмэн Зөвлөлтийн холбооны хүрээнд Дундад улсын ард түмний нэгэн адил фашизмын түрэмгийллийг эсэргүүцэж, эцсийн амжилтыг олсон юм. Иймээс бид энэ удаагийн тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцохын хамт тэр үед амиа алдсан эрэлхэг хүмүүсээ дурсан тэмдэглэх болсондоо баяртай байна. Түүнчлэн Беларуссийн ард түмэн болон Дундад улсын ард түмний найрсаг хамтын ажиллагаа болон нөхөрлөл эрчимжихийг бид хүсэн бас найдаж байна" гэлээ.
Дундад улсын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг тэмцсэн дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парад 9-р сарын 3-нд явагдах болно. Энэ удаагийн парадад гадаадын армийг анх удаагаа урьж оролцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол , Беларусс, Куба, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ зэрэг 11 орон парадад оролцохоор байгаа юм. Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл зэрэг 6 орон төлөөлөгчөө томилон парадад оролцуулна. Гадаад орны арми, төлөөлөгчид гээд 1000 шахам хүн парадад хэсэг хуваагдан оролцох бөгөөд парадад алхах анги бүр 75 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр алхах болно.
Парадын сургуулилтын баазад очсоноос хойш, гадаадын цэргийн парад болон төлөөлөгчдийн баг 8-р сарын 20, 23-нд парадын сургуулилтын бааз болон Тянь-аньмэньи талбай дахь парадын бэлтгэл сургуулилтад оролцож, ерөнхийдөө нэлээд сайн болжээ.
Парадын сургуулилтын бааз холын зочдоо Дундад улсад байх хугацаанд нь олон сайхан арга хэмжээ зохион явуулж байна. 25-ны өдөр гадаад дотоодын цэрэг офицерууд хамтран үдэшлэг зохиосон байна. Монгол, ОХУ, Пакистан, Вануату зэрэг улсын цэрэг офицерууд улс орныхоо өвөрмөц онцлог бүхий тоглолт гаргасан байна.
Парадын сургуулилтын бааз Дундад улсын уран бичлэгийн лекц зэрэг арга хэмжээ зохиож, гадаадын цэрэг офицерт Дундад улсын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн түүхийг танилцуулсан төдийгүй Дундад улсын түүх соёлыг ч танилцуулжээ. Түүнчлэн сагс, бильярд зэргийн спортын тоног төхөөрөмжийг тэд нарт ашиглуулж байгаа бөгөөд 50 гаруй хэлний телевизийн суваг ч тэдний амьдралд зугаа болжээ.
