solongonews
Зуны улаан буудайн ургац хураалт 70 хувьтай байна
2025-06-11 15:10
Зуны улаан буудайн ургац хураалт 70 хувьтай байна.

Одоогийн байдлаар Хятадын хэмжээнд 17.3 сая га тариалалтын талбайны зуны улаан буудай буюу 70 гаруй хувийг хураан аваад байна. Хүбэй, Сычуань, Аньхуй, Хэнань зэрэг мужуудын улаан буудайн ургац хураалтын ажил шувтаргадаа орж, улаан буудайн ургац хураалтын ажил Шаньдүн, Хэбэй, Шааньши зэрэг улаан буудай үйлдвэрлэлийн гол бүс нутаг руу шилжлээ.

Одоогийн байдлаар Хэбэй муж 2.2 сая гаруй га талбайн улаан буудай хураагаад байгаа бөгөөд машин механикаар ургац хураах ажил 100 хувьд хүрч, 14-ний өдөр хурааж дуусгах төлөвтэй байна.

Ирэх долоо хоногт улаан буудайн ургац хураах бүс нутагт их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа тул хөдөө аж ахуйн техник хэрэгслийн ашиглалтын үйлчилгээний баталгааг үргэлжлэн хангах, борооны өмнө ургацаа хурааж авах, борооны дараа тариалах боломжийг ашиглах, ургац хураалтыг зохих хугацаанд нь хурааж, өндөр ургацын шатанд тариалж, бүтэн жилийн турш арвин ургац хураахад бат бөх үндэс суурь тавихын тул Хөдөө аж ахуйн салбарынхан шаргуу ажиллаж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл