solongonews
Манай зуслангийнхан Улаанбаатар хотод
2015-07-24 16:52
- Өвөр Монголын багачуудын сонины “Манай зуслан” аялал

“Хувьтай хүн хуртай” гэдэгчлэн шиврээ бороо дагуулсаар бид монгол улсын нийслэл Улаанбаатарт буулаа.

Бидний анх сонирхсон газар бол Чингисийн талбай, Сүхбаатарын хөшөө, төрийн ордон, Монголын үндэсний музей байлаа. Бид Улаанбаатар хотын төвд очиж, Улаанбаатар хоттой танилцав. Улаанбаатар хот нь түүхэндээ Өргөө, Хүрээ, Их Хүрээ, Нийслэл Хүрээ, Улаанбаатар гэх зэрэг олон олон нэртэй байсан юм байна. Сүхбаатарын хөшөө нь 1946 оны ардын хувьсгалын 25 жилийн ойн баяраар бүтээгдэж, Монголын үндэсний музей 1924 онд үүсгэн байгуулагджээ.

Улаанбаатар хот дахь аяллаа дуусгаад бид “Нарс” хүүхэд хөгжлийн төвд очин 7 хоногийн зуслангийн амьдралаа эхлүүлэх болно. Бидний аяллын түүхийг өдөр бүр алдалгүй хүлээн авч уншаарай.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл