solongonews
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гэрээ байгуулав
2015-07-03 09:24
2014 оны 10 дугаар сард үүсгэн байгуулах зорилтот анхны 22 гишүүн орон Бээжин хотноо ”Азийн хөрөнгө оруулалтын банкийг бэлтгэн байгуулах санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гэрээ"-нд гарын үсэг зурав. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 гишүүн орны Сангийн сайд болон тэдний төлөөлөл гарын үсэг зурах ёслолд оролцож, үүнд улсын дотооддоо батлан зөвшөөрсөн 50 орон уг гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Энэхүү түүхэн үйл хэрэг нь Азийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах бэлтгэл ажил, батлан зөвшөөрөх үе шат, гэрээ хүчин төгөлдөр болох болон үйл ажиллагааны бэлтгэл шинэ шатанд орсныг бэлгэдэж байна.

2013 оны 10 дугаар сараас хойш Дундад улсын удирдагч зүүн өмнөд Азид айлчлах үеэр, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах санаачилга дэвшүүлж, 2014 оны 10 дугаар сард үүсгэн байгуулах зорилтот анхны 22 гишүүн орон Бээжин хотноо "Азийн хөрөнгө оруулалтын банкийг бэлтгэн байгуулах санамж бичиг"-т гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш талууд мэргэжлийн мөртөө өндөр үр дүнтэй дөрвөн удаагийн хэлцэл зөвшилцлөөр дамжин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах зорилтот 57 орноос 50 нь гэрээний бичиг материалд 6 дугаар сарын 29-нд гарын үсэг зурснаар, тун удалгүй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор байгуулагдах болсон юм.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл