solongonews
Гуанжөүгийн яармаг нээгдлээ
2025-10-15 15:16
Гуанжөүгийн яармаг нээгдлээ

138 дахь удаагийн Гуанжөүгийн яармаг 10-р сарын 15-аас эхлэн 11-р сарын 04-нд хүртэл гурван үе шаттайгаар Гуанжөү хотод зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Гуанжөүгийн яармагийн үзэсгэлэн нь нийт 1 сая 550 мянган квадрат метр талбайтай бөгөөд 74.6 мянган үзэсгэлэнгийн лангуу ажиллуулж, 32 мянган компани нэгж үзэсгэлэнд оролцох нь түүхийн шинэ тэмдэглэл тогтоожээ.

Үүнд, эхний хугацааны үзэсгэлэн 10-р сарын 15-наас 19-ний хооронд “Тэргүүний үйлдвэрлэл” сэдвийн дор гарч, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг үзэсгэлэнгийн сэдэвт өргөнөөр хамруулж, цахилгаан хөдөлгүүрт суудлын машин, лити батерей, нарны зай, аж үйлдвэрийн автомат болон ухаалаг үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний автомашин, ухаалаг зорчих зэрэг тэргүүний материалд анхаарал хандуулж, нийт 520 мянган квадрат метр талбайд үзэсгэлэн гаргаж, 25 мянган лангуу ажиллуулж, 12 мянга шахам компани үзэсгэлэнд оролцох юм.

Бай Юнь хилийн шалган нэвтрүүлэх өртөөний статистик мэдээгээр, 10-р сарын 13-наас 11-р сарын 06-ны хооронд тус боомтоор өдөр бүр дунджаар 52 мянга орчим хүн орж, гарч, зорчигчдын оргил үед ганц өдөрт боомтоор орох, гарах хүн давхардсан тоогоор 55 мянга гаруйд хүрч, зорчигчдын урсгал өмнөх удаагийн Гуанжөүгийн яармагтай харьцуулахад ойролцоогоор 5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл