solongonews
Дэлхий зочид буудлуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж байна
2015-06-08 10:39
Албан ажил болон аялалын шугамаар гадаад улс уруу явахаар төлөвлөж буй уншигчдад хүргэх таатай мэдээлэл байна. Дэлхий даяарх зочид буудлуудад санаанд оромгүй хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг “HEI Mongolia” олон улсын байгууллага олгож байгааг сонсоод тус байгууллагын менежер Б.Шинэсартай ярилцлаа.

Байгууллагынхаа тухай бидэнд танилцуулахгүй юу?

“Hotel Express International Mongolia” нь дэлхийн улс орнуудад томоохон байр суурь эзэлдэг зах зээлд нэр хүнд бүхий “зочид буудлын хөнгөлөлтийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч” байгууллага юм. Манай компани 2003 онд байгуулагдаж, олон улсын зочид буудлын хөнгөлөлтийн үйлчилгээг 2008 оноос эхлэн тасралтгүй хэрэгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаандаа олон улсын зочид буудлуудтай хөнгөлөлтийн гэрээ байгуулж, төрөл бүрийн бизнес эрхлэгчидтэй түншлэн ажиллалаа. 2011 оноос Олон улсын зочид буудлын нэгдсэн хөнгөлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр 150-н улсын 85 000-н буудалтай 50 хувийн хөнгөлөлтийн гэрээ байгуулж, оролцогч зочид буудлууд руугаа гишүүдээ чиглүүлэх зорилготой ажиллаж байна.

Зочид буудлын хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач, “Hotel Express”-ийн хөнгөлөлтийг хэрхэн авч болох вэ?

Бид дэлхийн 150-н улсын 85 000-н зочид буудалтай хамгийн таатай үнээр, маш гайхалтай хямдралын гэрээнүүдийг байгуулж чадсан. Манай хамгийн анхны гэрээ хийсэн байгуулага нь Виндхем групп бөгөөд түүний сүлжээ болон бусад зочид буудлуудтай үндсэн үнээс 50 хувь хөнгөлөх гэрээг хийж эдгээр зочид буудлуудаа нэгдсэн онлайн системд холбож өгсөн. Hotel Express -ийн гишүүнээр элсэж  Gold card-ны эзэмшигч болсоноор нэг жилийн хугацаатай үнэгүй захиалгын үйлчилгээг авч, харилцагч зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр захиалга хийх эрх нээгддэг. Хүний цаг зав төдийгүй мөнгийг хэмнэх найдвартай, тав тухтай зочид буудлуудын үнийг 50 хувь хүртэл хямдруулсан зочид буудлын хөнгөлөлтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаадаа бид маш их бахархалтай байдаг.

Танай хөнгөлөлтийн үйлчилгээний бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?

Үнэхээр ийм хямд байж чаддаг уу? гэж хүмүүс их гайхдаг л даа, мэдээж бид гайхалтай гэрээг байгуулсан учраас үнэхээр бодит хямд байж чаддаг. Европ стандартаар хямдралын гэрээнүүдийг дэлхийн олон зочид буудлуудтай байгуулсан. Бид гишүүдээ хамтрагч зочид буудлууд уруу чиглүүлдэг, хариуд нь зочид буудлууд манай гишүүдэд хямд үнийг санал бологодог. Бид HEI Online хэмээх захиалгын үйлчилгээг  гишүүддээ зориулж нэвтрүүлсэн. Энэ нь интернэтэд байрлах бусад онлайн захиалгын үнийн саналаас даруй 30-70 хувь хямд байгаа. Манай захиалгын сайт 3D map буюу бодит газрын зурагтай. Та сонгосон улсынхаа гудамж талбайд яг бодитоор алхаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Захиалах гэж буй зочид буудалдаа ч мөн орж үзэж болно.

Бас нэг том боломж HEI-ийн гишүүдэд байна: Зочид буудлын хөнгөлөлт хангалттай байж болох ч бид өөрсдийн гишүүддээ зориулж аялал жуулчлалтай холбоотой зарим хөнгөлөлтүүдийг эдлүүлдэг.Бид National машин түрээсийн түнштэй бөгөөд HEI-ийн бүх гишүүд Европ, Африк, Ойрхи дорнод, АНУ, Канад улс руу аялах үед хүчинтэй. Мөн “Sixt Car Rental”-тай дэлхийн гэрээтэй бөгөөд амралтаараа түрээсийн үйлчилгээ эдлэхэд зориулагдсан юм. Энэ нь манай гишүүд дэлхийн хаана ч амралтаараа явахдаа машин түрээслэх үед Sixt өөрийн веб тарифаасаа 20 хувийн хөнгөлөлтийг өгч байх болно. Бидэнд өшөө олон түншлэлийн гэрээ байгаа, та дараах хаягаар жагсаалтыг харж болно. www.hot-ex.com/benefits

Hotel Express-ийн үнэ жилийн турш “тогтмол” хямд байдаг.HEI-ийн захиалгын үнийн дүнд өглөөний цай, хотын такс гэх мэт далд татвар хураамжууд нэмэгддэггүй, 48-н цагийн өмнөх үнэгүй цуцлалтын бодлоготой байдгаараа бусдаас давуу.Бусад захиалгын сайт хотын такс, цуцлалтын бодлого, үйлчилгээний хураамж гэх мэт далд төлбөрүүдийг эцсийн минутад нэмдэг. Энэ төлбөрүүд нь нийт төлбөрийн 20-30 хувьтай тэнцэнэ. Захиалга өгөх хамгийн сүүлийн хормыг эцсийн минут гэж нэрлэдэг л дээ.

Аль улсуудад ямар ямар зочид буудлууд танай хөнгөлөлтийн хөтөлбөрт нэгдсэн бэ?

Дэлхийн 150-н улсын 2-5 одтой 85 000-н зочид буудал хөнгөлөлтийн хөтөлбөрт нэгдсэн байгаа. HEI-д дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ болох Sheraton, Golden Tulip, Renaissance, Hilton, Hyatt, Holiday Inn, Marriott зэрэгзочид буудлууд багтаж байгаа. Монголд “Туушин”, “Corporate”,  “Нарантуул”, “Royal house”,”Puma imperial” гэх мэт 14 гишүүн зочид буудалтай. Манай гишүүд өдөр бүр аялалын зардлаасаа маш их хэмжээний мөнгө хэмнэж, хамтрагч зочид буудлуудын өрөөнд буух үедээ тогтмол үнээс 50 хүртлэх хувийн баталгаат хөнгөлөлт эдэлдэгтээ сэтгэл хангалуун байдаг нь биднийг улам илүү эрч хүчтэй ажиллах урам болдог.

Гишүүд онлайн сайтаас гадна гар утасны аппликейшн ашиглан зочид буудлуудаа харж, хайж олж болно.

Надад маш их таалагдаж байна, би энэ хөнгөлөлтийг авахын тулд хаана хэнтэй холбогдох хэрэгтэй вэ? Манай уншигчид ч бас ихээр сонирхож байгаа нь лавтай.

Манай байгууллагад гишүүнээр элсэж Hotel Express Gold card-ны эзэмшигч болно. Гишүүдэд бүх гэрээт зочид буудлуудын од, зэрэглэл, нэр, хаяг, утас, факсын дугаарын жагсаалтын санг зааврын хамт өгдөг. Гишүүнээр элсэхдээ манай оффисд ирж бүртгүүлэх хэрэгтэй. Бас www.hot-ex.mn сайтад орж “бүртгүүлэх” гэсэн цэнхэр товчлуурыг дарж бидэнрүү и-мэйл илгээсэн ч болно.

Gold card 7-10 хоногийн дотор гишүүний гарт очно.

Манайх СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Чонон бөрт төвийн 3 давхарт 302 тоотод ажиллаж байна. Мөн 9425-8659, 327861 утсаар холбогдож болно.

Hotel Express Gold card-аа жилийн турш хязгааргүй гэхээр хүссэн үедээ хэдэн ч удаа хөнгөлөлт авч болно гэсэн үг үү?

Манай Hotel Express Gold card эзэмшигч жилийн турш хүссэнээрээ ашиглах эрхтэй.

Нэмж хэлэхэд, та нар хоёулаа, гурвуулаа яваа бол нэг өрөөнд хамт орж болно. Энэ тохиолдолд нэг өрөөнд бүгдээрээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Нэг карт нь нэг өрөөнд боломжтой байдаг. /1-3 ортой өрөө , гэр бүлийн өрөө гэх мэт/

Энэхүү алтан картаар та HEI-н гишүүн зочид буудлуудад хямдралтай үйлчлүүлэх ба гадаадад аялах, амрах, бизнес харилцаагаа сайжруулахыг хүссэн хүмүүст зориулсан хамгийн сонгодог гишүүнчлэлийн карт юм.

Hotel Express Gold card-ны эзэмшигч болсноор:

  • Бүтэн жилийн турш ямар нэгэн нэмэлт хөлс төлөхгүйгээр хэдэн удаа ч ашиглах боломжтой.
  • Зочид буудлын захиалга хийлгэхэд үнэ төлбөргүй.
  • Дэлхийн 150-н улсын 85 000 гаруй зочид буудлаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ.
  • Захиалсан өрөөндөө гэр бүлээрээ буудаллах боломж.
  • Түншлэгч байгууллагуудын аяллын нэмэлт үйлчилгээнд хөнгөлөлт эдэлнэ.

Hotel Express Gold card-ийг ямар хүмүүс захиалж болох вэ?

Жилдээ хоёроос дээш удаа аялдаг эсвэл нэг аялалдаа 3-аас дээш хоног зочид буудалд байрладаг хүмүүс болон спорт клубын гишүүд тамирчид, дэмжигчид, урлаг соёл, хэвлэл мэдээллийнхэн гээд бүхий л хүмүүс HEI-ийн гишүүнээр элсэж болно.

Манай бүтээгдэхүүнийг компаниуд ихээр сонирхдог учир нь Hotel Express Gold card аялалын цаг хугацаа болон төсөв зардлыг нь хэмнэж, ашгийг нь нэмэгдүүлэх маш сайн гарц болдог. Жишээ нь, зарим компаниуд нэг хоногт хэдэн төгрөг зарцуулах талаар аялалын төсөвт нарийн тусгаж, зардлыг бэлнээр олгодог. Тэгвэл HEI-ийн хямдралыг ашиглаад үлдсэн мөнгөө өөртөө үлдээх эсвэл 3 одтой зочид буудлын үнээр 4-н одтой буудалд байрлаж болно.

Цаашдын үйл ажиллагааны талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгын дагуу гар утаснаасаа олон улсын зочид буудлын шууд захиалга хийх аппликейшн боловсруулж байна. Мөн захиалгын онлайн системдээ Монгол хэлээр захиалга хийдэг болгохоор ажиллаж эхлээд байгаа. Эдгээрийг хийж дууссаны дараа хийгдэх олон шинэ гайхалтай төлөвлөгөө бидэнд бий.

Хэн бүхэнд хэрэгтэй сайхан үйлс дэлгэрүүлж байгаад тань баярлалаа. Танай хамт олны ажил үйлс өргөжин дэлгэрэхийг ерөөе!

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл