Өнгөрөгч хагас жилд Өвөр Монголын Хөххот гаалиар дамжин өнгөрсөн ачаа тээврийн нийт хэмжээ 16,6 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,8 хувиар нэмэгдэж, боомтоор хил нэвтэрсэн хүний давхардсан тоо 1,22 сая хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар багасав.

Өвөр Монголын Хөххот гаалийн газар нь одоогоор хил нэвтрэх мэдээллийг цахим хэлбэрээр хангах болсноор, гаалийн бүх салбаруудыг хамрах болов. Өвөр Монголын Хөххот гаалийн газар харьяанд байгаа 2524 тооны импорт экспортын аж ахуйн нэгжид итгэмжийн удирдлага гаргаж, итгэлцэл сайтай, эрсдэл бага аж ахуйн нэгжийг шуурхай хил нэвтрүүлэхээр болгов. Гаалийн шалгалтын “Гурван нэг” загвар нь Эрээн, Ганц мод, Цэхээ, Мандал боомтуудад үйл ажиллагааны бүх хүрээнд хэрэгжиж байна. Хятад, Монголын холбон хянан удирдах туршилтын боомтын үйл ажиллагааны хүрээ хэмжээгээ тэлж, Эрээн, Ганц мод, Цэхээ, Зүүн Хатавч зэрэг дөрвөн боомт Хятад, Монголын жилийн туршид нээлттэй байх боомт болсон байна.