2025 оны ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөв
2025-07-07 10:09
2025 оны ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөлөө.

Хятадын Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) орнуудын кино наадам 07-р сарын 06-ны орой амжилттай өндөрлөв. Энэ удаагийн кино наадамд Хятад, Орос, Монгол, Казахстан зэрэг 10 улсаас шалгарсан 20 кино өрсөлдөж, нийт 10 шагналын эздийг тодруулжээ. Шилдэг киноны шагналыг Хятадын “Гурвагч баг” болон Оросын “Воздух” кино хүртсэн бол Монголын “Эцэг” киноны найруулагч С.Баттулга шилдэг найруулагч шагналыг, “Шар гэгээ” уран сайхны кино шилдэг зураглаачийн шагнал авсан байна.
Түүнчлэн Тажикстаны “Үнэнийг эрэлхийлэгч”, Пакистаны “Наёб”, Ираны “Сүүлчийн халим загас” зэрэг кинонууд тусгай зөвлөлийн шагналыг хүртсэн байна.


Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
