solongonews
ХТРТ-ийн Цагаан сарын баярын гала тоглолтыг Казахстанд сурталчилж байна
2026-02-09 15:58
ХТРТ-ийн цагаан сарын баярын гала тоглолтыг Казахстанд сурталчилж байна

Орон нутгийн цагаар 02-р сарын 07-ноос 20-ны хооронд         ХТРТ-ийн Ази, Европын ерөнхий станцаас бэлтгэсэн Морин жилийн Цагаан сарын баярын гала тоглолтын динамик сурталчилгааны зурагт хуудсыг Төв Азийн хамгийн том LED дэлгэц болох Казахстаны үндэсний төмөр замын компанийн барилгын гадар ханан дээрх том дэлгэц дээр гурав дахь жилдээ тасралтгүй давтан гаргаж, Казахстаны үзэгч олонд ХТРТ-ийн хаврын баярын гала тоглолтын мэдээллийг танилцуулж байна.

Энэ жил ХТРТ нь Казахстаны гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох Атамекен телевизтэй үргэлжлэн хамтран ажиллаж, ХТРТ-ийн Цагаан сарын баярын Гала тоглолтын цомхотгосон  хувилбарыг  шинийн дөрөвний (02-р сарын 20) орой 18:00 цагаас зурагтаар гарах бөгөөд тус телевизийн дэргэдэх мэдээллийн шинэ хэрэгслийн платформуудаар нэгэн зэрэг дамжуулах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл