Дэлхийн банк 06-р сарын 10-ны өдөр "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв"-ийн хамгийн сүүлийн тайланг нийтэллээ. Тайланд 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ оны 01-р сарын 2.7 хувиас 2.3 хувь болгон бууруулж, 70 орчим хувийн эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулсан байна.
Худалдааны саад бэрхшээл, дэлхийн бодлогын тодорхойгүй байдлаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байна. Зургаан сарын өмнөх эдийн засаг “зөөлөн газардлаа” гэж төсөөлж байсан үетэй харьцуулахад одоо дэлхийн эдийн засаг дахин хямарч байна. Энэхүү байдлыг өөрчлөхгүй юм бол амьжиргааны түвшин доошлох нь мэдээж юм гэж тус тайланд дурджээ.
Мөн уг тайланд хөгжингүй орнуудын эдийн засаг энэ онд 1.2 хувь өснө гэж таамаглаж байсан нь өмнө таамаглаж байснаас 0.5 пунктээр буурсан байна. Үүнд, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд 2.3 хувиас 1.4 хувь хүртэл буурч, Евро бүс болон Японы эдийн засгийн өсөлтийн хурд 0.7 хувь хүртэл буурчээ. Үүний зэрэгцээ хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 3.8 хувь өсөх төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалаас 0.3 пунктээр буурсан тоон үзүүлэлт болсон юм.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч, хөгжлийн эдийн засаг хариуцсан дэд ерөнхийлөгч Индермит Гилл:
- Азийг эс тооцвол хөгжиж буй орнууд хөгжилгүй бүс нутаг болж байна гэж хэллээ.
Дэлхийн банк мөн энэ онд болон ирэх онд дэлхийн худалдааны өсөлтийн хэмжээ 1.8 хувь, 2.4 хувь болж,01-р сарын таамаглалаас 1.3 болон 0.8 пунктээр буурсан тоон үзүүлэлт болсон байна.
