solongonews
Хятад–Европын “Төв коридор”-оор нэвтэрсэн галт тэрэгний цуваа 15 мянгыг давжээ
2026-01-09 16:06
Хятад–Европын “Төв коридор”-оор нэвтэрсэн галт тэрэгний цуваа 15 мянгыг давсан байна.

Хөххотын гаалийн газрын статистик мэдээллээс харахад, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд буюу 2021-2025 онуудад Хятад–Европын галт тэрэгний “Төв коридор”-оор дамжин Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтэрсэн галт тэрэгний тоо 15 мянгыг давж, гаалийн хяналтад тээвэрлэсэн ачаа барааны хэмжээ 16.5 сая гаруй тоннд хүрчээ.

Эрээн боомт нь Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомт бөгөөд Хятад–Европын галт тэрэгний “Төв коридор”-ын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын цорын ганц боомт юм. Тус боомтоор дамжих Хятад–Европын галт тэрэгний маршрут 2021 онд 54 байсан бол 2025 онд 74 болон нэмэгдэж, дэлхийн 10 гаруй улс, бүс нутгийн 70 гаруй хотод хүрч байна. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын 60 гаруй хотыг хамарсан логистикийн сүлжээ бүрэлдэж, хил дамнасан худалдааны “алтан холбоос” болон хөгжсөөр байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл