solongonews
Хятадын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурав
2025-10-16 09:59
Хятадын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурлаа.

Хятадын үндэсний статистикийн газраас 10-р сарын 15-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 09-р сард хэрэглээний зах зээл ерөнхийдөө хэвийн ажиллаж, үндэсний хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувь буурч, өнгөрсөн сарынхаас 0.1 хувиар өссөн байна. Хүнс болон эрчим хүчний үнийг тооцохгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.0 хувиар өссөн нь тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна.

Статистик мэдээгээр, 09-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурч, хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.8 хувиар буурсан бол үйлчилгээний үнэ 0.6 хувь өссөн байна. 01-р сараас 09-р сарын дундаж байдлаар хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна.

Хүнс болон эрчим хүчний үнийг тооцохгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.0 хувь өссөн нь тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж, сүүлийн 19 сарын хугацаанд өсөлтийн хурд анх удаа 1 хувьд хүрсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл