Дотуур хувцcаа зөв угаах хэрэгтэй
2015-05-27 17:17
Дотуур хувцcаа зөв угаахгүй бол өвчин үүсгэнэ.

Бохир болсон дотуур хувцсанд олон бактери наалдаж байдаг учир сайн угаахгүй бол өвчин үүсгэнэ. Хэрэв таны угаах арга зөв бус бол өдөр бүр сольж өмссөн ч ариун цэврийн хувьд сайн биш.
1. Угаах болсон дотуур хувцсыг тэр дор нь угаах, өнжүүлж болохгүй.
2. Дотуур хувцас угаах угаалгын нунтгийг бусад угаалгын нунтгаас тусад нь байлга.
3. Хүйтэвтэр бүлээн усанд хэдэн минут байлгасныхаа дараа хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр зөөлөн базах маягтайгаар зайлна.
4. Дотуур хувцсыг хэзээ ч куртка, өмд гэх мэт хүнд хувцастай угааж болохгүй.
5. Сэгсрэлгүй наранд ээж хатаана.
6. Өлгөж хатаахдаа хоёр талаас нь хавчиж өлгөвөл сайн.
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
