Цастын өндөрлөгийн Цайдмын хотгорын малчдын нүүдэл
2025-09-12 10:31
Цастын өндөрлөгийн Цайдмын хотгорын малчдын нүүдэл


Сүүлийн өдрүүдэд Хятадын Хөхнуур мужийн Цайдмын хотгорт орших Хайши Монгол, Төвдийн Үндэстний Өөртөө Засах Жоугийн Дулаан шяний малчид намаржаа-өвөлжөөний нүүдэл хийж эхэлжээ. Дулаан шяний Рэшүй шянд малчид хамаг эд хөрөнгөө тээж, үхэр, хонио туусаар 3-4 хоногийн турш зуугаад километр газрыг туулан зуслангийн бэлчээрээс өвөлжөө рүү нүүж байна. Хэдэн мянган жилийн турш Цайдмын хотгорын малчид бэлчээрийн даац, үхэр, хониныхоо өсөлтийн тэнцвэрийг хадгалахын тулд жил бүрийн хавар намрын улиралд нүүдэллэдэг. Энэ жил Дулаан шяньд ойролцоогоор 1.23 сая толгой мал ээлжлэн бэлчэж байгаа бөгөөд нүүдэл 10 дугаар сарын дундуур дуусах төлөвтэй байна.


Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
