
Тэгвэл зүй зохистой хэрэглэж чадвал 1 кВт.цаг цахилгаанаар юуг "хийж" чаддагийг харуулъя.
• Улайсдаг 60 Вт-ын чийдэнг 17 цаг асаана.
• Эрчим хүчний хэмнэлттэй 11 Вт-ын чийдэнг 91 цаг асаана.
• "Plasma" зурагтаар 3 цаг нэвтрүүлэг үзнэ.
• LCD зурагтыг (107 см диогналтай дэлгэцтэй) 5 цаг үзнэ.
• Desktop-Computer дээр 5-10 цаг ажиллана.
• Notebook дээр 20-30 цаг ажиллана.
• 25 Вт-ын CD тоглуулагчийг 40 цаг ажиллуулна.
• 10 Вт-ын радиог 100 цаг сонсоно.
• Нэг машин хувцас 60 градуст угаана.
• Цахилгаан сахлын машинаар 1800 удаа сахлаа авна.
• 2000 Вт-ын тоос сорогчийг 30 минут ажиллуулна.
• 1300 Вт-ын үсний сэнсийг 45 минут ажиллуулна.
• 15 ширхэг цамц индүүднэ.
1 кВт.цаг цахилгаан үйлдвэрлэхэд 520 грамм нүүрс хүчлийн хий ялгардаг тул хүн бүр эрчим хүчийг зүй зохистой, ухаалгаар хэрэглэж хэвшвэл агаарын чанарын балансыг дээшлүүлж, байгалийн дулаарлаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах болно.
