solongonews
”Walmart” Дундад улсад 115 дэлгүүр шинээр нээнэ
2015-07-30 16:11
“Walmart” 2017 он гэхэд Дундад улсад 115 дэлгүүр шинээр нээхээр төлөвлөж байна.

ВАШИНГТОН. /ВВС/. Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр “Walmart”  2017 он гэхэд Дундад улсад 115 дэлгүүрээ шинээр нээхээр төлөвлөж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг дахь дэлгүүрүүдийнхээ тоог бараг гуравны нэг хувиар нэмэх төлөвлөгөөг тус компани гаргажээ.

“Бидний зорилго бол Дундад улсын эдийн засгийн салшгүй нэг хэсэг болох юм” гэж тус компанийн захирал Дуг МакМиллион Бээжин хотод хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шинэ дэлгүүрүүдээ энэ оноос Дундад улсын Шанхай, Шэньжэнь, Ухань зэрэг томоохон хотод нээж эхлэх аж. Ингэснээр 30 мянган ажлын байр бий болно гэж тус компани мэдэгдэв. Мөн тус компани энэ онд 50 гаруй дэлгүүрээ засахад 60 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

“Walmart” одоогоор Дундад улсад 411 дэлгүүртэй юм байна.

Эх сурвалж : орлоо сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл