solongonews
“Нэг бүс нэг зам” олон улсын залуучуудын хөл бөмбөгийн зуслан хаалтаа хийв
2015-07-27 11:00
“Нэг бүс нэг зам” олон улсын залуучуудын хөл бөмбөгийн зуслан өчигдөр хаалтаа хийв.

"Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний цом", “Нэг бүс нэг зам” олон улсын залуучуудын хөл бөмбөгийн зуслан 7 дугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр Бугат хотод хаалтаа хийв. 

Өвөр Монголын спортын хорооны дарга Тань Жинфэн, Бугат хотын орлогч дарга Оюун нар хаалтын ёслолд оролцсон бөгөөд БНСУ-ын Дундад улсад суугаа ЭСЯ-ны сайдын зөвлөх Ким Жинь Гонь, Японы Дундад улсад суугаа ЭСЯ-ны судлаач Kusakabe Ryusuke нар ч урилгаар ирж, хаалтын ёслолын ажиллагаанд оролцжээ.

Дундад, Орос, Монголын олон улсын залуучуудын хөл бөмбөгийн зуслан нь 7 дугаар сарын 16-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймагт эхэлсэн юм. Зусланд U13 эрэгтэй эмэгтэй 5 хүний баг болон U15 эрэгтэй, эмэгтэй 11 хүнтэй багийн 2 төрлийн хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, ОХУ, Монгол улс болон Дундад улсын 53 багийн 800 гаруй тамирчин тэмцээнд оролцжээ. Үүнд, 7 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Шилийнгол аймагт болсон U13 эрэгтэй эмэгтэй 5 хүний багийн тэмцээн болон 7 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Хөлөнбуйр хотод болсон U15 эрэгтэй эмэгтэй 11 хүний багийн тэмцээнээс шигшигдэж үлдсэн 16 багийн шигшээ тэмцээн нь Бугат хотод болов.

Тэмцээний эцэст Шаньдун мужийн Luneng баг U15 эрэгтэй баг, Цэндү баг U13 эрэгтэй баг, Далянь баг U15, U13 эмэгтэй баг тус тус аваргаар тодорсон байна. 

Найруулагч: ...
Эх сурвалж : baotounews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл