solongonews
Хятадын цахим худалдааны ложистикийн индекс өссөөр байна
2025-06-13 10:36
Хятадын цахим худалдааны ложистикийн индекс өссөөр байна

Хятадын Логистик, Худалдан авалтын холбоо сүүлийн өдөр Хятадын цахим худалдааны логистикийн 05-р сарын индексийг зарлалаа. Хятадын цахим худалдааны ложистикийн индекс 05-р сард үргэлжлэн өсөж, эрэлт нийлүүлэлт тогтвортой өсөх хандлагатай байна.

Хятадын цахим худалдааны ложистикийн индекс тавдугаар сард 111.6 нэгж болж, өмнөх сараас 1.1 нэгжээр өссөн байна. Дэд индексүүдийн дунд цахим худалдааны ложистикийн нийт бизнесийн эзлэхүүний индекс энэ онд шинэ дээд цэгтээ хүрэв. Цахим худалдааны логистикийн нийт бизнесийн жилийн өсөлтийн хурд энэ онд анх удаа 30 хувиас давлаа. Бүс нутгуудын хувьд тус улсын бүх бүс нутгийн бизнесийн нийт хэмжээний индекс сэргэж, баруун бүс нэг сарын өмнөхтэй харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй байна. Хөдөө орон нутгийн цахим худалдааны ложистикийн бизнесийн биетийн индекс 129.6 нэгж болж, өмнөх сараас 0.6 нэгжээр өссөн нь энэ онд мөн л шинэ дээд амжилтад хүрэв.

Логистикийн цагийн үр ашгийн индекс энэ оны 05-р сард анх удаа 100 нэгжийг давж, 101.2 нэгжид хүрсэн байна. Логистикийн цагийн үр ашгийн индекс сэргэснээр цахим худалдааны ложистикийн компаниудын үйлчилгээний үр ашиг үргэлжлэн сайжирч, гүйцэтгэлийн индекс сар бүр сэргэсээр байгаа юм. "AI+" технологи нь цахим худалдааны логистикийн үйлчилгээг шинэчлэх боломж олгож, "хүнгүй тээврийн хэрэгсэл + унаач" хамтын хүргэлтийн загварын хэрэглээний хувилбарууд улам баяжиж, цахим худалдааны логистикийн "сүүлийн миль"-ийн үйлчилгээний үр ашиг мэдэгдэхүйц сайжирсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл