Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 07-р сарын 28-нд "14-р таван жилийн төлөвлөгөө”-г чансаатай дуусгах сэдвээр цуврал хэвлэлийн бага хурал хийлгэв. Хэвлэлийн бага хуралд Татварын ерөнхий газрын холбогдох албаны хүн хэлэхдээ “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлсэн татвар, хураамжийг удаа дараа бууруулах бодлого нь эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн" гэжээ.
Татварын ерөнхий газрын дарга Хү Жинлинь "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд улсаас татвар хураамжийг бууруулах цуврал бодлого хэрэгжүүлснээр, улсын хэмжээнд татвар хураамжийг шинээр бууруулсан нийт хэмжээ 10.5 их наяд юаньд хүрч, экспортын татварын хөнгөлөлт 9 их наяд юаниас давах төлөвтэй байна. Түүнчлэн татварын тогтолцооны шинэчлэл, татвар хураамжийг бууруулсан нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хүчтэй дэмжлэг болсон юм. Хувь хүний орлогын албан татвараар жишээ болгон авч үзэхэд, 2020 оны анхны хувь хүний орлогын албан татварын тооцоолсонтой харьцуулахад, энэ жил дөнгөж дуусгавар болсон хувь хүний орлогын албан татварын тооцоонд тусгай нэмэлт хөнгөлөлт эдэлсэн хүний тоо 119 саяд хүрч, 55 хувиар нэмэгдсэн бол татварын хөнгөлөлтийн хэмжээ 156.5 хувиар нэмэгдэж, 2020 онд 116 тэрбум юань байсан бол энэ онд бараг 300 тэрбум юань болсон"гэжээ.
