solongonews
“Нүүдэлчин монгол” үзэсгэлэн
2015-05-05 16:24
Монгол Улсын уран бүтээлч Т.Жаргалсайхны шинэ бүтээлээс

“Нүүдэлчин монгол” үзэсгэлэн нь Монгол Улсын уран бүтээлч Т.Жаргалсайхны Монголын эртний үндэстний урлаг болсон эсгий урлагийг уран зургийн чиглэлд баяжуулан хөгжүүлж өөрийн ур ухаан, авьяас чадвар, 20 жилийн хөдөлмөр, туршлагаар бүтээсэн уран бүтээлээсээ та бүхэнд толилуулж байна.

Эсгий уран зургийн төрлийг шинээр хөгжүүлж байгаа тэрбээр хонь, ямаа, тэмээ, сарлаг, үхэр, адууны ноос, ноолуур, үс, хялгас оролцуулан байгалийн өнгөөр нь зохицуулан 12-17 өнгийн ноос, өнгө будаг оруулсан 32-64 өнгийн ноосыг хослуулан байгалийн өвөрмөц тогтоц, зан заншил, ахуй соёл, түүхэн сэдвээр эсгий уран зураг хийдэг.

Түүний бүтээлүүдийг Монгол Улсын болон гадаадын томоохон аялал жуулчдын компаниуд, бэлгэ дурсгалын газрууд, урлаг сонирхогчид, жуулчид их сонирхон өндрөөр үнэлэн, худалдан авч өрөө тасалгаа албан газраа чимэглэх, бэлэг болгох, захиалга өгч хийлгэх болсон байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл