2025 онд Хятадын оршин суугчдын хүн амын дундаж орлого үргэлжлэн нэмэгдэж, хөдөө тосгоны иргэдийн орлогын өсөлт хот суурингийнхаас илүү хурдтай байсан гэж Хятадын Үндэсний статистикийн газар 01-р сарын 19-ний өдөр мэдэгдлээ.
Хятадын оршин суугчдын нэг хүнд ногдох зарцуулж болох орлого 43377 юаньд хүрсэн бөгөөд нэрлэсэн өсөлт нь 2024 оныхоос 5 хувиар өссөн байна. Үнийн өөрчлөлтийг хассан тооцоогоор бодит өсөлт 5 хувьд хүрлээ. Байршлаар нь авч үзвэл, хот суурингийн оршин суугчдын зарцуулж болох дундаж орлого 56502 юаньд хүрч, бодит өсөлт нь 2024 оныхоос 4.2 хувиар өссөн байна. Харин хөдөө орон нутгийн оршин суугчдын дундаж зарцуулж болох орлого 24456 юаньд хүрсэн нь 2024 оныхоос нэрлэсэн утгаар 5.8 хувиар өссөн, бодит өсөлт нь 6 хувьд хүрчээ. Мөн үндэсний хэмжээнд оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж орлого 36231 юаньд хүрсэн. Улмаар нэрлэсэн өсөлт нь 2024 оныхоос 4.4 хувиар өсөв. Хятадын оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж үйлчилгээний хэрэглээний зардал 4.5 хувиар өсөж, хэрэглээний нийт зардлын 46.1 хувийг эзлэн, 2024 онтой адил үзүүлэлттэй гарсан байна.
