Өвөр Монголын хилийн хорио цээр, хяналт шалгалтын газраас 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар Өвөр Монгол зэрэг газруудын хорио цээр, хяналт шалгалтын газар харилцан холбоо байгуулан, “Нэг бүс нэг зам”-ын стратегийн хэрэгжилтийг дэмжиж, Дундад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, олон улсын логистикийн зам шугамыг саадгүй нэвтрүүлнэ гэв.
Өвөр Монголын хорио цээр, хяналт шалгалтын газраас торгон замын дагуух боомтын бүс нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Дундад-Европ чиглэлийн галт тэрэгний тээвэр саадгүй зорчихыг дэмжиж байгаа ба үүнд зориулан 7 талын шинэчлэлийн санаачилга гаргахаар төлөвлөөд байна.
Нэг. Бүртгэлийн журмыг хялбар болгож, ажил гүйцэтгэх хугацааг богиносгон, буцаж ирсэн барааны худалдааг дэмжиж, Манжуур, Эрээн хотоор дамжих Дундад-Европ чиглэлийн гал тэрэгний хүчин чадал, үр ашгийг ахиулна.
Хоёр. Харилцан мэдээ мэдээллээ солилцож, “Импорт экспортыг шууд” болгох шинэчлэлийн менежментийн арга хэлбэрийг түлхүү ахиулж, боомт болон дотоодын хорио цээр, хяналт шалгалтын газрын хамтын ажиллагааг дэмжинэ.
Гурав. Хорио цээр, хяналт шалгалтын газар болон боомтын хяналтын алба харилцан мэдээ мэдээллээ солилцох, хяналт шалгалтаа харилцан хүлээн зөвшөөрөх, хууль сахиулахыг харилцан дэмжих зэрэг механизмын бүтээн байгуулалтыг ахиулж, гаалиар өнгөрүүлэх хамтын ажиллагааны механизмыг сайжруулна.
Дөрөв. Дундад-Европ олон улсын тээврийн галт тэргээр дамжсан импортын электрон бараа бүтээгдэхүүн, автомашин, машин тоног төхөөрөмжийн сэлбэг, модон материал, дарс, хүнсний бүтээгдэхүүн зэрэг худалдааны шинэ өсөлтийг дэмжиж, импортын хэмжээгээ цаашид тэлнэ.
Тав. Дундад-Европ тээврийн галт тэрэгний холбогдох хяналт, хорио цээрийн шаардлагыг хангахуйц импортын боомтыг дэмжиж, мах, хүнс, автомашин /иж бүрдлээр/, мод зэрэг барааг импортлох тусгай боомтуудыг байгуулах хүсэлт гаргах ба шинээр үүсгэн байгуулж, боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, боомтын эдийн засгийг хөгжүүлнэ.
Зургаа. Дундад-Европ галт тэргэнд 7×24 цагийн захиалгын үйлчилгээ үзүүлж, галт тэрэг тогтсон газраас тогтсон цагтаа аяллаа эхлүүлнэ.
Долоо. Дундад-Европ галт тэрэгний аяллын дагуух улс орнуудын хорио цээр, хяналт шалгалтын газартай техникийн солилцооны хамтын ажиллагааг дээшлүүлж, баримт бичгийн харилцан хүлээн авах, тэргүүнд шалгаж, хурдан гаргах тал дээр дэмжиж, галт тэрэг саадгүй аялахад ая тухтай нөхцөлөөр хангаж өгнө.
