Дундад улсын Буддын шашны нийгэмлэгийн 250 майхныг Балбад хүргэв
2015-05-18 10:47
Дундад улсын Буддын шашны нийгэмлэгээс Балбын газар хөдлөлтийн бүсэд хандивласан эхний ээлжийн 250 майхныг 5 дугаар сарын 17-нд Балбын нийслэл Катмандуд хүргэв.

Катмандугийн Трибхуван олон улсын нисэх онгоцны буудлын агаарын зай хязгаартай учраас эдгээр майхныг Дундад улсаас агаараар шууд Балбад хүргэж чадаагүй. Шанхай, Энэтхэг зэрэг газраар дамжин 14 хоноод хүрч байгаа нь энэ юм байна.
Дундад улсын Буддын шашны нийгэмлэг нийт 1600 майхан хандивлажээ. Балбад майхан маш их шаардлагатай байна.
4-р сарын 25-нд Балбад 8.1 баллын хүчтэй газар хөдөлснөөс хойш одоог хүртэл Дундад улсын агаарын цэрэг Балбад туслан 19 хоног яаралтай агаарын тээвэр хийж, Дундад улсын агаарын цэргийн түүхэнд цар хэмжээгээр хамгийн их, хамгийн бэрхшээлтэй гадаадад туслан гамшгаас аврах агаарын тээврийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://world.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх
