solongonews
”Monster Hunt” кино Дундад улсад хит болж байн
2015-07-31 12:02
”Furious 7”, ”Transformers: Age of Extinction” зэрэг киноны араас нэхэж байна.

Өнгөрсөн жилүүдэд Дундад улсын “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино хит болж байсан билээ. Энэхүү кино нь дөнгөж 30 сая юань буюу 4.8 сая ам.доллараар бүтээгдэж, 700 сая юань буюу 112 сая ам.долларын ашиг орлого олж байсан бол өнөөдөр Дундад улсад "Monster Hunt" дээрх амжилтыг эвдэн, Холливуудын шилдэг кинотой өрсөлдөн, одоогийн байдлаар Дундад улс даяар гуравдугаарт тодроод байна. 7 дугаар сарын 17-нд нээлтээ хийсэн "Monster Hunt" киноны 12 хоногийн орлого нь 1468 сая юанийг давж, "Furious 7", "Transformers: Age of Extinction"  зэрэг киноны араас нэхэж байгаа аж.

 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл